СЭРЭМЖЛҮҮЛЭГ | 14 настай хүүхэд усанд живж, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

Туул голын усанд тоглож байсан хүүхдүүд живж, нэг хүүхэд эндсэн хэрэг энэ сарын 23-ны өдөр гарсан байна. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд бага насны хүүхдүүд “Туул” голын усанд орж байснаас нэг хүүхэд живсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:53 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч А /14 настай эмэгтэй/, мөн тус дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч Э /14 настай эмэгтэй/ нар “Туул” голын усанд орж байгаад живэхэд нь голын эрэг дагуу амарч байсан иргэд А-г уснаас татан гаргаж аварсан байсан. Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:15 цагт голын эргээс 4 метрт, голын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Иймд, гол горхи, усан санд хүүхдийг хараа хяналтгүй орхихоос сэргийлэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, булчин, шөрмөс татах үед усанд орохоос татгалзах, түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх, гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарч болзошгүй эрсдлээс сэргийлээрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хайран хүү(202.9.41.82) 2025 оны 06 сарын 24

монгол хүн ус басдагүй гэдэг, тэр дэлхийн талыг эзэлж явахдаа гол гатлахгүй явсан юм байх даа, өнгөрсөн халуунд 4 согтуу болтой 4 лалар нэг дороо живээд, би лав 14 тэй байхдаа хараа сэлэнгэийг хөндлөн сэлэх гэж их үздэг байлаа, энэ хүүхэдүүд чинь Z үеийхэн хаашаа юм бээ, өсвөр насны хүүхдийн биеийн тамир арай л байна даа, FB гэдэг новшийг хаавал таарна

0  |  0
Close menu