Senzu түр хугацаанд The MongolZ-ийн үндсэн бүрэлдэхүүнээс гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 27

Энэ долоо хоногт The MongolZ багийнхан фенүүдээ гайхшруулсан мэдэгдэл хийлээ. Тус багийн тоглогч Senzu үндсэн бүрэлдэхүүнээс түр хугацаанд гарч байна.

Тус багийн мэдээлснээр энэ шийдвэр гэнэтийнх биш бөгөөд тоглогчид болон менежментийн дунд урт хугацаанд ярилцсаны дүнд ийм шийдвэрт хүрчээ.

Академийн багийн тоглогчдын чадавхыг бүрэн үнэлэхэд хангалттай хугацаа байгаагүй тул үндсэн багийн саналыг харгалзан туршлагатай тоглогчийг уг тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Ингээд сайтар хэлэлцсэний эцэст IEM Chengdu тэмцээнд тус багийн бүрэлдэхүүнд Сontrolez (Баасанжаргалын Өнөдэлгэр)-ыг тоглуулахаар шийдвэрлэсэн байна.

Сontrolez гэж хэн бэ?

Сontrolez (жинхэнэ нэр нь Баасанжаргалын Өнөдэлгэр) нь 1997 оны тавдугаар сарын 27-нд төрсөн, одоо 28 настай. Тэрбээр мэргэжлийн Counter-Strike тоглолтод найм гаруй жилийн туршлагатай бөгөөд гол үүрэг нь rifler буюу дайралтын, урд шугамын байрлалд тоглодог.

Өнгөрсөн хугацаанд тэр C зэрэглэлийн тэмцээнээс A зэрэглэлийн хүртэл олон арван тэмцээнд оролцож байсан. Түүний хамгийн сүүлийн үеийн онцлох амжилт бол Chinggis Warriors багийн бүрэлдэхүүнд BLAST.tv Austin Major тэмцээнд оролцож, 28–30-р байрт шалгарсан явдал юм.

Сontrolez-ийн нийт шагналын мөнгө ойролцоогоор 10,000–15,000 ам.доллар гэж тооцогддог.

Олон улсын 1xBet компанийн албан ёсны хамтрагч The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнээ 2025 оны арваннэгдүгээр сарын 3-нд IEM Chengdu тэмцээнд Heroic багийн эсрэг тоглох үеэр танилцуулах юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top