
Монголын е-спортын буудагч Techno багийнхаа шинэ тоглогчийн талаар ярьж, Senzu-гийн талаар асуухад нэлээд нааштай хариулт өглөө. The MongolZ баг IEM Chengdu тэмцээнд paiN болон Spirit багуудыг гурван мэп-ийн тулаанд ялж, шөвгийн наймд шалгарлаа.
Сүүлийн хэдэн долоо хоног The MongolZ-д тун хүнд үе байсан. Учир нь Азбаяр “Senzu” Мөнхболдыг Будапештийн Мэйжор эхлэхээс ердөө нэг сарын өмнө сэлгээнд суулгасан нь олныг цочирдуулсан үйл явдал байв гэж тус багийн албан ёсны түнш болох олон улсын 1XBet компанийн шинжээчид онцолж байв.
Гэвч орлон тоглогч Өнөдэлгэр “controlez” Баасанжаргал хэсгийн шатанд маш сайн тоглолт үзүүлж, 1.09 үнэлгээтэйгээр багийнхаа дундаас хоёрдугаарт бичигдсэн юм. Содбаяр “Techno” Мөнхболд түүнийг туршлагатай, хөгжилтэй зантай тоглогч хэмээн онцолжээ. Ингээд түүний HLTV-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
– Spirit-ийн эсрэг дебют тэмцээндээ ялалт байгууллаа. Ийм үр дүн хүлээж байсан уу?
- Мэдээж, бид өөрсдөдөө итгэлтэй байсан. Манай үндсэн дөрвөн тоглогч болон дасгалжуулагч маань бүгд буцаж ирсэн. Талбай дээр, шөвгийн наймд дахин тоглох үнэхээр сайхан байна. Хүмүүс манай шинэ тоглогч болон Senzu-гийн дараа юу болох бол гэж эргэлзсэн байх. Гэхдээ бид ямартаа ч эргэн сэргэж чадсан, одоо шөвгийн наймд дахин тоглоно.
– Та “ямартаа ч, хүмүүс эргэлзсэн байх” гэж хэллээ. Харин та өөрөө эргэлзэж байсан уу?
-Огтхон ч үгүй. Гэхдээ бид эхний хоёр тоглолтоо дасгалжуулагчгүй тоглосон. Тэр ямар их нөлөөтэй гэдгийг хүн бүр харж байгаа байх. Өчигдөр бид Astralis-ийн эсрэг маш муу тоглосон. Тэр өдөр бид, бид биш байсан. Харин өнөөдөр бид эдахин сэргэж чадлаа.
– Энэ тоглолтын талаар яриач. Dust2 дээр ноёрхож ялсан ч Ancient дээр нэмэлт цагт орсон. 910-ын clutch ч байлаа…
-Тийм ээ (инээв).
– Тэр хоёр мэп хооронд юу бодож байв?
-Ancient-ийн T талын эхэнд маш олон раунд алдсан. Энэ бидэнд их нөлөөлсөн гэж бодож байна. 910-ын clutch үнэхээр итгэмээргүй байсан, бид заавал авах ёстой раунд байсан ч дараагийн раундыг алдсан. Тэр мэпийн хувьд бид олон алдаа гаргасан.
– Гэвч шийдвэрлэх Mirage дээр та нар тоглолтыг бүрэн хянаж, ялалт байгуулсан. Үүний дараа шөвгийн наймд ороход ямар байсан бэ?
-Миний санаж байгаагаар бол бид сүүлийн үед Mirage дээр ялж байгаагүй (инээв). Бид үргэлж тэргүүлж байгаад л сүүлдээ хожигддог байсан. Тиймээс энэ удаа Mirage дээр ялсандаа үнэхээр баяртай байна.
– Controlez-той хамт тоглох ямар байна вэ? Тэр өнгөрсөн богино хугацаанд багтаа ямар үүрэг гүйцэтгэв?
-Бид хамтдаа олон бэлтгэл хийж амжаагүй ээ. Ердөө гурав, дөрвөн өдөр л хамт бэлдсэн. Түүнээс өмнө ZOWIE-ийн эвентэд оролцсон. Тэр үед компьютергүй байсан. Тиймээс хамтдаа нэг долоо хоног л байсан.
– Тэгвэл түүнтэй тоглох ямар байсан бэ?
-Үнэхээр хөгжилтэй хүн (инээв). Манай багийн хамгийн ахмад нь бараг л тэр болсон (инээв). Тэр Chinggis Warriors болон хуучин MongolZ-д тоглож байсан болохоор манай бүрэлдэхүүний маш туршлагатай тоглогч юм. Бид бие биедээ маш хурдан дасан зохицсон.
– Senzu-гийн талаар асуухгүй байхын аргагүй. Тэр багийн бүрэлдэхүүнээс бүр мөсөн гараагүй, сэлгээнд байгаа. Юу болсон талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжтой юу?
-Надад яг тодорхой хэлэх зүйл алга. Энэ бүгд гэнэт болсон. Би юу ч мэдэхгүй, үнэхээр мэдэхгүй. Тэр одоо ч миний болон mzinho-ийн найз хэвээр байгаа.
– Хэсгийн шатанд ийм тоглолт үзүүлсний дараа шөвгийн наймд орж тоглоход сэтгэгдэл хэр байна?
-Бид сайн тоглоно. Бид формдоо орж, бэлтгэл сайн байгаа. Өмнө хэлсэнчлэн бид сэргэлт авч чаддаг баг.

Сэтгэгдэл ( 0 )