ТӨЛӨВ БАЙДАЛ | Говийн аймгуудад бороо, нойтон цас орно

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 09

Ирэх долоо хоногийн цаг агаарын төлөвб айлдлыг танилцуулж байна. 

Маргааш буюу 11 дүгээр сарын 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 09-нд Халх голын сав газраар, 11-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 08, 09-нд Алтайн уулархаг нутгаар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(103.57.92.216) 2025 оны 11 сарын 09

Ene tsag uuriin bolovsrolgui nuhduud dandaa hudlaa medee uguh yamaa

0  |  0
Top