СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Төөрч, осгохоос болгоомжилно уу

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 14

 

 

Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаар хүйтэрч, цасан шуурга шуурч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг хүргэжээ. 

  • Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг хүлээн авч, бусдад дамжуулах,
  • Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед орон нутгийн замд зорчихгүй байх,
  • Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Гэрээсээ зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.
  • Төөрч, осгохоос болгоомжлох, нөмөр газар бараадах,
  • Цас, хүйтэн агаараас хамгаалж малгай, бээлий өмсөх, ороолт зүүх, нүдний шил зүүх,
  • Малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top