Дэлхийн хамгийн том атомын цахилгааны станцыг дахин ажиллуулна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 21

Японы Нийгата мужийн амбан захирагч Хидэё Ханазүми дэлхийн хамгийн том реакторуудын нэг болох Кашивазаки Карива атомын цахилгаан станцыг дахин ажиллуулах зөвшөөрөл олгохоор зэхэж байна. Тус станц Фүкүшима-1 атомын цахилгаан станц дээр осол гарсны дараа 2012 оноос хойш ажиллахаа больжээ.

Кашивазаки Карива атомын цахилгаан станцыг дахин ажиллуулж эхлэх хүсэлтийг Токио мужийн засгийн газар Нийгата мужийн эрх баригчдад тавьсан байна. Токио муж сүүлийн жилүүдэд хэрэглээний оргил үед цахилгааны хомстолтой нүүр тулах болжээ. Одоогоор тус станц байрладаг Нийгата хот болон Карива тосгон зөвшөөрөл олгоод байна.

Кашивазаки Карива атомын цахилгаан станц дээр нийт 8.2 ГВт хүчин чадал бүхий долоон реактор суурилуулсан байдаг аж. Дахин ажиллуулахад нэг реактор нь шаардлагатай шалгалтад орж, түлшээр цэнэглэгдэн бэлэн болоод байна. Техникийн асуудал гарахгүй бол реакторыг 2026 оны гуравдугаар сард дахин ажиллуулах боломжтой.

2011 онд Фүкүшима атомын цахилгаан станц дээр осол гарахаас өмнө тус улсад нийт 54 атомын цахилгаан станц ажиллаж байсан бөгөөд тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 гаруй хувийг хангадаг байжээ. Ослын дараа бүх станцуудыг зогсоожээ. Сүүлийн жилүүдэд тус улс аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч, зарим станцуудыг ажиллуулж эхэлсэн байна. Өдгөө Японд 14 реактор дахин ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(102.89.82.72) 2025 оны 11 сарын 22

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
Зүч(202.126.89.157) 2025 оны 11 сарын 22

энэ японыг гуйж станцаа бариулмаар байгаа юмдаа. Өндөр эрсдэлтэй газар оронд ажиллуулаад тэр олон станцаас ганц нь гэхэд л улсынхаа 30 хувийг хангаж байгаа гэхээр үнэхээр дийлцэн улс шүү...

1  |  0
Top