ТАНИЛЦ | Монголын цахим спортын шилдгүүд

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

ESN – eSports Network болон MVGA (Mongolian Video Gaming Association) хамтран зохион байгуулсан “Mongolian Esports Awards 2025” арга хэмжээ амжилттай болж, Монголын цахим спортын оны шилдгүүд тодорлоо. Өнгөрсөн жил тус арга хэмжээ онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил анх удаа улаан хивс, ёслолын уур амьсгал бүхий хаалттай баярын арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Энэ жил нийт 10 үндсэн номинаци, мөн ESN-ээс олгодог 2 MVP шагналын эздийг тодрууллаа.

Шагналын эзэд:


  Gaming Streamer of the Year – MIO
· Fan Favorite Player – Techno4k /The MongolZ/
· Talent of the Year – KEi
· Highlight of the Year – 910 /The MongolZ/
· Coach of the Year – Maaraa /The MongolZ/
· IGL of the Year – bLitz /The MongolZ/
· Mobile Player of the Year – TOP /Alpha Gaming/
· PC Player of the Year – Senzu /The MongolZ/
· Mobile Team of the Year – Alpha Gaming
· PC Team of the Year – The MongolZ
· MVP by ESN (Mobile) – Dok /Alpha Gaming/
· MVP by ESN (PC) – 910 /The MongolZ/

 

Монголын цахим спортын шилдгүүд тодорлоо

Монголын цахим спортын шилдгүүд тодорлоо

Эдгээр баг, тамирчид, дасгалжуулагч, стриймэрүүд нь хичээл зүтгэл, ур чадвар, тууштай хөдөлмөрөөрөө бусдаас ялгарч, Монголын цахим спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан шилдгээр шалгарлаа.Тус арга хэмжээ нь зөвхөн нэр дэвшигчид болон тусгай урилгатай зочдын хүрээнд хаалттай зохион байгуулагдсан тул испортод дурлагч та бүхэн 12-р сарын 30-ны өдөр ESN – eSports Network-ийн YouTube сувгаас видео контентыг хүлээн авч үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top