Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой тохиож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
3 цагийн өмнө

Энэ жилийн үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний онцгой, бахархвал зохих түүхэн үйл явдал бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар 12 дугаар сарын 29-ний өдрийг бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгон нийтээр тэмдэглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top