Ерөнхий сайд Г.Занданшатар ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнд сарын хугацаатай үүрэг өглөө

Б.Цог | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 24-ний бямба гарагт эрчим хүчний салбарын зарим байгууллагад ажилласан мөрөөр дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов. Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Мөн Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцлэхийг үүрэг болголоо. 

"Дулааны IV цахилгаан станц" ТӨХК болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагууд авлигын хэрэгт нэр холбогдож саатуулагдаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөлж, тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн удирдлагыг яаралтай томилохыг үүрэг болголоо. 

Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний салбарын сахилга хариуцлагад онцгой анхаарах, цаашид гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-д үүссэн гэмтлийг түргэн шуурхай засварлах ажлыг онцгой нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган гүйцэтгэсэн албан хаагчдыг шагнаж урамшуулах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.38) 10 минутын өмнө

Цагаан сараар хязгаарлалттай л байх нь дээ, Чойжоо ч хэцүүхэн юмтай учирлаа даа, хэрэв Занданшаа амандаа хүрдэг бол шүү дээ

0  |  0
Ж(103.57.95.144) 21 минутын өмнө

Ц.сараар ийм бх юм б.а гэж ойлголоо

1  |  0
songogch(202.9.47.81) 43 минутын өмнө

Ганц Чойжилсүрэн биш, Засгийн газар огцрох ёстой гэж бодож байна. Учир нь МАН- н ЗГ сүүлийн 30- аад жилд засагт байсан боловч тэд эрчим хүчний асуудлыг орхигдуулсаны гор гарч байна. ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:\nНҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:\nЭрчим хүч :\n* **10–12 шинэ цахилгаан станц** (УБ-ын ДЦС-4-тэй дүйцэх).\n* Нар, салхины эрчим хүчний томоохон паркуудыг байгуулж, Монгол Улсыг **цахилгаан экспортлогч орон** болгох боломжтой.

Top