Орчин цагийн спортын гол хөдөлгүүрийн нэг нь хөрөнгө оруулалт болжээ. Үнэтэй наймаа, том тэмцээн, их хэмжээний цалингийн сангаас авхуулаад тасалбарын борлуулалт, телевизийн эрх, том брэндүүдтэй урт хугацааны гэрээ байгуулахад хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Өнөөдрийн өгүүлэх сэдэв бол хөрөнгө оруулалт нь спорт холбоод, клубуудыг хэрхэн дэлхийн хэмжээний том нэр болгож байгаа тухай...
Санхүү ба спорт

Аваргуудын лигийн аварга болсон Пари Сен-Жермен энэ сэдвийн гол жишээ юм. Ройтерс агентлаг Францын клубийн 2024/25 оны санхүүгийн мэдээллийг нийтэлжээ. Уг нийтлэлд дурдсанаар тус клуб 837 еврогийн орлого олсны 367 саяыг нь борлуулалтын орлого эзэлж байна. Мэдээж хэрэг сурталчилгааны гэрээ, хамтын ажиллагаа хэлэлцээ, борлуулалт гээд олон эх үүсвэрүүд байгаа. Стадионы ажиллагаа, тасалбар борлуулалт болон бусад салбараас 175 саяыг олсон байна.
Гэвч алдагдал нь ч ийм хэмжээний их байсан. Шилжилт хөдөлгөөн, бүрэлдэхүүний цалин хөлс, логистикийн засвар үйлчилгээнд олсныгоо зарцуулдгийг үүнээс харж болно. Яг ийм нөхцөлд ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагчид байж гэмээж нь санхүүгийн тогтвортой байдал хангагдана.
Пари Сен Жермен-Монгол юугаараа адилхан бэ?

Дэлхийд алдартай “1xBet” брэнд Пари Сен-Жерментэй түншилдэгтэй адил Монголын спортыг хөгжүүлэхэд ч хөрөнгө оруулсан юм. Спорт тэр дундаа цахим спортын салбарт цахиур хагалж буй The MongolZ багийг 2023 оноос эхлэн дэмжин ажиллаж байна. Сүүлийн хэдэн жил түүхэн амжилтыг тэд үзүүлсэн юм. Хамтран ажиллаж эхэлснээс хойш тэд 2024 онд “YaLLa Compass 2024” болон “Thunderpick World Championship 2024” тэмцээнүүдэд түрүүлсэн. Мөн энэ жилдээ “PGL Major Copenhagen 2024” тэмцээнд 15-р байр, “Perfect World Shanghai Major 2024” тэмцээнд тавдугаар байр эзэлсэн. Улмаар 2024 оны улиралд “Valve” чансааны 4-рт, HLTV чансааны 7-рт жагссан түүхтэй.
The MongolZ багийн 2025 оны улирал түүхэн гэж тодотгох улирал байлаа. Тэд “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд аман хүзүүдэж, финалд “Виталити” багт хожигдсон. Тэр жилийнхээ намар Valve болон HLTV чансааг давхар тэргүүлсэн Ази тивийн анхны баг болсон билээ. Энэ бүхнийг хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэггүйгээр төсөөлөхөд бэрх. Чухам ийм учраас л тэд Европын томоохон багуудтай бэлтгэл хийж, дэлхийн зэрэглэлийн бэлтгэлийн баазад бэлтгэлээ базаасан юм. Тэгж байж амжилтад хүрсэн.
Дэлхийн зэрэглэлийн брэндийн хандивын сангийн дэмжлэг аливаа улсын үндэсний спортыг хөгжүүлдэг. Үүний нэг жишээ нь “Холбоодын нэгдсэн аварга шалгаруулах тэмцээн”-нд 17.5 сая төгрөг хандивласан юм. Ингэснээр тамирчдын бэлтгэл, спортын соёл бэхжих өргөн ач холбогдолтой.
Хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэг зөвхөн спортын тэмцээний сурталчилгааны хуудас, багийн өмсгөл дээр байдаг зүйл биш болжээ. Өнөө цагт ивээн тэтгэлэг гэдэг бол тухайн клубийн ур чадварыг хөгжүүлж, дэлхийн хэмжээнд аваачаад зогсохгүй тамирчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэж, дэлхийн тавцанд гарах нэгэн гүүр болсон гэдэгтэй чухам маргах хүн ховор биз.

Сэтгэгдэл ( 0 )