Цахим спортын “CS2” төрлийн “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд оролцож буй The MongolZ” баг өчигдөр Францын “Vitality” багтай таарч тоглон, 1-2 харьцаагаар хожигдлоо. Хэдийгээр манай баг өчигдөр эхний мап дээр “Мираж”-ийг сонгож, улмаар хожсон ч “Vitality” баг “Dust2” болон “Nuke” дээр дараалан хожигдож эхний ялагдлаа хүлээлээ. Манай баг “Nuke”-г сайн эхлүүлсэн ч тактикийн алдаа гарган ийнхүү ялагдсан юм.
Ийнхүү “The MongolZ” баг нэг хожиж, нэг хожигдсон амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тэдний дараагийн өрсөлдөгч Украины “B8” баг байх юм. тэд өнөөдөр монголын цагаар 19:00 цагаас учраа багтайгаа таарч тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )