Team Spirit | Дэлхийн тавцанд цахиур хагалсан түүх

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Арван жилийн өмнө байгуулагдсан “Team Spirit” нь богино хугацаанд дэлхийн цахим спортын ертөнцөд хүчирхэг байр суурь эзэлсэн баг юм. Анх Зүүн Европын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус баг өнөөдөр Европт төвлөрөн, Dota 2 болон Counter-Strike 2 (CS2) төрлүүдэд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Dota 2: Домог болсон ялалтууд

Team Spirit-ийн нэрийг дэлхий даяар алдаршуулсан гол амжилт бол Dota 2 төрөл дэх ялалтууд юм.

The International 10 (2021)

2021 онд тэд дэлхийн хамгийн нэр хүндтэй Dota 2 тэмцээн болох The International-д сенсаац тарьж, аваргын цомыг хүртсэн. Залуу бүрэлдэхүүнтэй баг фаворитуудыг дараалан буулган авч, олон сая ам.долларын шагнал хүртсэн нь цахим спортын түүхэн дэх томоохон үйл явдлын нэг болсон.

The International 12 (2023)

2023 онд Team Spirit дахин аваргалж, The International-ийг хоёр удаа хүртсэн ховор багуудын эгнээнд нэгдсэн. Тэдний тоглолтын сахилга бат, стратегийн шийдлүүд тухайн улиралд бараг ялагдалгүй үргэлжилсэн нь мэргэжилтнүүдийн үнэлгээг өндөрсгөсөн юм.

CS2: Шинэ эрин, шинэ цом

Dota 2-оос гадна Team Spirit Counter-Strike 2 төрөлд мөн амжилтаа бататгасан.

IEM Katowice 2024

2024 онд Польш улсад болсон IEM Katowice тэмцээнд тэд финалд FaZe Clan-ийг буулган авч аваргалсан. Энэ ялалт нь CS2 төрөл дэх Team Spirit-ийн ноёрхлыг харуулсан анхны том дохио байв.

Perfect World Shanghai Major 2024

Мөн 2024 онд Шанхайд болсон Major тэмцээнд түрүүлж, нэг жилийн дотор хоёр том титэм хүртсэн амжилтыг үзүүлсэн. Ингэснээр Team Spirit CS2-ийн дэлхийн чансааны оргилд бичигдэх болов.

PGL Astana 2025

2025 онд Казахстаны Астана хотод зохион байгуулагдсан PGL Astana тэмцээнд аваргалснаар тэд олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтвортой амжилт гаргаж буйгаа дахин нотолсон.

Дээр дурдсанчлан олон улсын бренд 1xbet брендийн түнш Team Spirit нь:

•           Dota 2-ийн дэлхийн аваргыг хоёр удаа хүртсэн,

•           CS2 төрөлд Major болон олон улсын томоохон тэмцээнүүдэд дараалан аваргалсан,

•           Залуу тоглогчдыг хөгжүүлэх урт хугацааны бодлого хэрэгжүүлж буй дэлхийн хэмжээний хүчирхэг байгууллага болж чаджээ.

Цахим спортын өрсөлдөөн жил ирэх тусам ширүүсэж байгаа ч Team Spirit-ийн түүх харуулж буйгаар тэд сорилт бүрийг боломж болгон хувиргах чадвартай баг хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top