The MongolZ “BLAST Open Rotterdam 2026” тэмцээний 5-6-р байрт орлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“BLAST Open Rotterdam 2026” тэмцээний шигшээ шатны эхний тоглолтоо The MongolZ баг Aurora багийн эсрэг хийлээ.

Уг тоглолтод Aurora багт 0-2 харьцаатайгаар ялагдсан The MongolZ “BLAST Open Rotterdam 2026” тэмцээний 5-6-р байрт шалгараад байна. Уг тэмцээнд тэд Европын шилдэг багуудыг хожиж, олон улсын тавцанд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан.

Хэдийгээр Aurora багт хожигдсон ч, тэдний тоглолт нь Монголын CS2-ийн ирээдүйд итгэл төрүүлж байна хэмээн шинжээчид үзэж байна. 

1xbet олон улсын брэндийн албан ёсны түнш тэдний дараагийн оролцох тэмцээн бол ирэх дөрөвдүгээр сарын 3-нд эхлэх “PGL Bucharest 2026” тэмцээнээр юм. Уг тэмцээн нь Counter-Strike 2 (CS2)-ийн томоохон олон улсын тэмцээн бөгөөд 2026 оны 4-р сарын 3–11-нд Румыны нийслэл Бухарест хотод зохион байгуулагдана. Тэмцээнд 16 баг оролцож, нийт 1,250,000 ам.долларын төлөө өрсөлдөх болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top