The MongolZ баг PGL Bucharest 2026 плей-оффт шалгарлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын The MongolZ баг PGL Bucharest 2026 тэмцээнд ялалтын цуваагаа итгэл дүүрэн үргэлжлүүлж, Wildcard багийг 2:0-ээр буулган авснаар плей-оффын эрхээ баталгаажууллаа. Шийдвэрлэх мөчүүдэд тайван, нягт тоглолтыг үзүүлж, ялангуяа хоёр дахь мэп дээр бүрэн давамгайлсан нь гурав дахь мэп гаргах ямар ч боломжийг өрсөлдөгчдөд олгосонгүй.

Dust2 (13:11 – The MongolZ)

Эхний мэп болох Dust2 дээр хоёр баг ширүүхэн өрсөлдөөн өрнүүлж, тоглолт эцсийн раундад хүртэл тун ойрхон үргэлжиллээ. Дэлхийн 1xBet брэндийн ивээн тэтгэдэг The MongolZ шийдвэрлэх мөчүүдэд маш тайван тоглож, чухал clutch-г амжилттай гүйцэтгэн, 13:11-ээр ялалтыг авч чадсан юм.

Nuke (13:8 – The MongolZ)

Nuke дээр Монголын баг бүр ч илүү итгэлтэй, давамгай тоглолтыг харууллаа. Эхний үед л тоглолтын хэмнэлийг гартаа авч, өрсөлдөгчдөд ямар ч боломж өгөлгүйгээр 13:8-аар илүүрхэн ялж, цувралыг гурав дахь мэпгүйгээр өндөрлүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top