ЗАСАГ | Наадмын амралтыг 10 хоног болгох эсэхийг хэлэлцэж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2026.06.24/ хуралдаан үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар: 

-“Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаас санаачлан боловсруулан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос санаачлан боловсруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-“Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-"10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top