2026 оны Элсэлтийн шалгалтад 194 хүүхэд 800 оноо авчээ

 

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн жил 163 сурагч 800 оноо авч байсан бол энэ жил 194 сурагч болж өсчээ.

Үүн дотроо математикаар 43, нийгэм судлалаар 47, монгол хэлээр 25, англи хэлээр 36 сурагч тус тус 800 оноо авсан байна.

Шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа сурагчид энэ долоо хоногт Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гаргаж, эх материалтайгаа танилцаж болох аж.

Мөн шалгалтын танхимд гар утас нууцаар авч орж, ашиглахыг оролдсон 22 сурагчийн оноог хүчингүй болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top