Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт баг Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллаа

Я.Болор | Zindaa.mn
58 минутын өмнө

 

Тус сумын хүн амын дунд зүрх судас, элэг, цөс, нойр булчирхай болон хавдрын өвчлөл зонхилох шалтгааны нэг хэвээр байгаа бөгөөд тэр дундаа элэгний цирроз, хавдрын өвчлөл харьцангуй өндөр байгаа тул иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай байгааг эмч нарын баг онцолж байна.

Хөдөлгөөнт эмнэлгийн баг тус суманд ажиллах хугацаандаа хавдрын мэс засал, дотор, дотоод шүүрэл, мэдрэл, зүрх судасны үзлэг оношилгоог хийж, ЭХО болон рентген аппаратаар оношиллоо. Мөн лабораториор дамжуулан цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ, шээсний шинжилгээ, В, С вирусийн илрүүлгийг газар дээр нь шуурхай авч, шаардлагатай зөвлөгөө, эмчилгээг үзүүлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулан ажилласан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top