Урьдчилсан дулаалгатай уян хоолойг зураг төсөлд тусгах, угсрах танилцуулах сургалт болж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Барилгын инженерийн салбарт шинээр нэвтэрч буй технологи, инженерийн оновчтой шийдлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо, АТМОР ХХК, ДХАСС Дулаан Хангамж Агаар Сэлгэлт Cантехникийн Мэргэжлийн Холбоо хамтран “Урьдчилсан дулаалгатай уян хоолойг зураг төсөлд тусгах, угсрах танилцуулах сургалт, үйл ажиллагаа”-г зохион байгуулагдаж байна. 

Тус сургалт нь зураг төслийн болон угсралтын инженерүүдэд зориулсан бөгөөд урьдчилсан дулаалгатай уян хоолойн сонголт, зураг төсөлд зөв тусгах аргачлал, угсралтын технологи, инженерийн практик зөвлөмжийг бодит туршлага, кейс судалгаанд үндэслэн хүргэх юм.

Барилгын дулааны шугамын зураг төсөл, угсралтын чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, орчин үеийн инженерийн шийдлийг мэргэжилтнүүдэд таниулах, зураг төсөл боловсруулах болон угсралтын явцад гардаг нийтлэг алдаа, эрсдэлийг бууруулахад чиглэсэн мэдлэг, зөвлөмжийг хүргэхэд зорилготой уг сургалтад Монгол Улсын зөвлөх инженер, Улсын эксперт А.Цогт,  Монгол Улсын зөвлөх инженер, Улсын эксперт, Доктор Ц.Уранцэцэг, Монгол Улсын зөвлөх инженер, Улсын эксперт Ч.Цэцэг нар оролцлоо. 

Сургалтад хамрагдсан зочид урьдчилсан дулаалгатай уян хоолойн сонголт, хэрэглээний талаар мэргэжлийн ойлголттой болж, зураг төсөлд зөв тусгах аргачлал, инженерийн тооцоолол болон техникийн шаардлагын талаар мэдээлэл аван угсралтын үеийн технологи, гүйцэтгэлийн чанарт анхаарах асуудлуудтай танилцаж, газар шорооны ажлыг оновчтой төлөвлөх, хугацаа болон зардлыг бууруулах боломжуудыг судаллаа. Мөн бодит хэрэгжсэн төслүүдийн туршлага, инженерийн практик зөвлөмжөөс суралцаж, мэргэжлийн экспертүүдтэй чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, техникийн зөвлөгөө авлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top