
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, “Тэрх мандал” ХХК-ийн захирал Ерөөлтийн Цэрэнчимэдийг Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Бэлчээрийн усан хангамж хариуцсан шинжээч Дагвадоржийн Мөнхгэрэл, Дархан-Уул аймгийн Хонгор сумын ахмад тариаланч, тракторч, комбайнч Гончигдагва овогтой Данжин нарыг шагнасныг сайд Ц.Идэрбат гардуулан өгөв.
Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
-ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэндгомбын Болорчулуун,
“Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
-ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Цагаандоржийн Гэрэлмаа, Уртнасангийн Бат-Амгалан
“Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
-ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын яамны санхүүгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд ахлах нягтлан бодогч Очирбатын Энхжаргал,
Сангийн яамны “Жуух бичиг”-ээр:
-Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төсөл хөтөлбөр, салбарын өр авлага хариуцсан ахлах мэргэжилтэн Энх-Амгалангийн Мөнх-Эрдэнэ нар тус тус шагнагдсаныг гардуулан өгч, баяр хүргэлээ.




Сэтгэгдэл ( 0 )