БИДНИЙ НЭГ | Хурдан морь унаач япон хүү Санмия Оүма

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 10

 

Моринд дэндүү хайртай Санмия Оүма хүү Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын наадамд уралдлаа. 

Монгол Улс энэ жилийн баяр наадамтай давхцуулан Дэлхийд анх удаа “Адууны өдөр”-ийг тэмдэглэж, 10,000 морьтныг нэгтгэх гэж байгаа билээ. Тиймээс ч дэлхий даяарх морь сонирхогч, моринд хайртай хэн бүхэн энэ өдрүүдэд Монгол орныг зорин ирж байна.

Тэдний нэг нь зөвхөн морь унахын тулд зун бүр Монгол руу нисэж ирдэг 12 настай Санмия Оүма хүү юм. Гурав дахь жилдээ Монголын хөдөөг зорин ирж, анх удаа сумын наадамд уралдсан Оүма хүүг “Бидний нэг” булан баяр наадмын Хүндэт зочноороо урилаа.

Тэрээр "Хамгийн анх хэдэн найзуудтайгаа хамт ирж байсан юм. Хамтдаа морь унаад явсан минь сэтгэлд тод үлдсэн учраас монгол руу дахин ирмээр санагдаж, тэмүүлдэг болчихсон. Тэрнээс хойш ганцаараа монголд хүрээд ирдэг болсон. 

Энэ жил би 4 настай морь унаж уралдсан. 42 морь гараанаас гарч, би 14-р байрт орсон. Морио унаад зурхай дээр зогсож байх үед маш их сандарсан. Би чадах болов уу, яах бол гээд бодож байтал уралдаан эхэлсэн.

Уралдаан эхэлмэгц бүх зүйлийг мартаад, хурдлан давхиж байхдаа маш их аз жаргал мэдэрсэн.  Юу ч бодох сөхөөгүй давхиад л байсан" хэмээн сумын наадамд уралдсан сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Basca Feiza(184.52.119.60) 2026 оны 07 сарын 17

сайн байцгаана уу. Монголд минь ирээд л морь унаад байждээ. Дурлаж хүссэндээ хэрэг зориг болон зорьж САЙХАН, САЙН УЯАЧ БОЛООРОЙ.

1  |  0
Зочин(202.179.27.54) 2026 оны 07 сарын 17

Хөөрхөн бандид баяр хүргэе. Монголд дахин дахин ирж байгаарай. Сайхан наадаарай. Одоо сур харваж сур за юу.

4  |  0
Top