СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Дараах голууд үерийн түвшинд хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Үерийн түвшинд хүрч үерлэж байгаа голуудын мэдээллийг хүргэж байна.

2026.07.12 өдрийн байдлаар:

  • Үүр гол Цагаан-Үүр сумын нутгаар,
  • Сэлбэ гол Санзай амралт орчмоор,
  • Халх гол Сүмбэр, Ялалт баг орчмоор,
  • Хараа гол Дархан хот орчмоор,
  • Ховд гол Мянгад сум орчмоор,
  • Туул гол Лүн сум орчмоор,
  • Сөгнөгөр гол Сөгнөгөр амралт орчмоор үерийн түвшинг 2~47см даван үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж , амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top