СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Могойд хатгуулахаас сэргийлье

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Үндэсний их баяр наадам, амралтын өдрүүдэд ой, хээр, уул, хад асгатай бүсээр аялж, зугаалах иргэдийн анхааралд.

Могойд хатгуулах эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахын тулд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

 

  • Өндөр түрийтэй битүү гутал өмсөх
  • Өндөр өвс, бут сөөг, хад асгатай газраар болгоомжтой зорчих
  • Могойтой таарвал ойртож, цочоох, барих гэж оролдохгүй байх
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

 

Хэрэв могойд хатгуулсан бол:

 

  • Аль болох тайван байж хөдөлгөөнөө хязгаарлана.
  • Яаралтай хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандана.
  • Шархыг зүсэх, хор сорох, чанга боох зэрэг буруу аргыг хэрэглэхгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top