
2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худаг дахь Морь барианы талбайд “Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд “Түмэн морьтны их жагсаал” зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Жагсаалд улс орны өнцөг булан бүрээс морь сонирхогчид сайн дураараа бүртгүүлж, нийт 12,600 морьтон нэгэн дор цугларсан байна.
Энэ арга хэмжээ нь Монголчуудын адуутай холбоотой уламжлалт өв соёлыг хадгалан өвлүүлэх, нүүдэлчин ахуй, морин соёлыг олон улсад сурталчлан таниулах зорилготой юм.
Үндэсний онцлог шингэсэн энэ жагсаал нь соёлын аялал жуулчлалыг дэмжих, дотоод болон гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.













Сэтгэгдэл ( 0 )