2026 оны ДАШТ-ий шөвгийн тоглолтуудыг үнэ төлбөргүй үзүүлнэ

О.Должин | Zindaa.mn
51 минутын өмнө

НЗДТГ-аас Хөлбөмбөг сонирхогчдод зориулан 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн тоглолтуудыг том дэлгэцээр үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хамгийн сонирхолтой, шийдвэрлэх тоглолтуудыг хөгжөөн дэмжигчид нэг дор цуглан, халуун уур амьсгал дунд хамтдаа үзэх боломжтой юм.

Иргэд найз нөхөд, гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирж, шилдэг багуудын өрсөлдөөнийг том дэлгэцээр үзэн, хайртай багаа дэмжихийг зохион байгуулагчдын зүгээс урьж байна.

Тоглолтуудыг үзэхэд үнэ төлбөргүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top