Тэрбээр хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр “Хүүхдийн төлөө ‘За’ гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстой” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснийг онцоллоо.
Мөн ирэх есдүгээр сарын 1-нээс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.
“Хүүхэд хөгжлийн ордон-2”-ын засвар, тохижилтын ажил одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор спорт заалуудыг зуны улиралд нээлттэй ажиллуулахаар болсон байна.
Түүнчлэн 2026 оны есдүгээр сарын 1-нээс 2028 он хүртэл гурван үе шаттайгаар ерөнхий боловсролын сургуулиудад 300 мянган компьютер, 15 мянган ухаалаг самбар нийлүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлж, нийслэлийн ачаалал өндөртэй сургуулиудыг нэгээс хоёр ээлжээр хичээллүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )