Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

 2026 оны 07-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +16 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top