Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг олон улсын итгэмжлэлээ хамгааллаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь Казакстан улсын Accreditation Center for Quality in Healthcare (ACQH) байгууллагын Олон улсын магадлан итгэмжлэлийн комиссын 2026 оны долоодугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр Олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гурван жилийн хугацаатай дахин авлаа.

Энэхүү амжилт нь эмнэлгийн нийт хамт олны олон жилийн хөдөлмөр, чанарын тасралтгүй сайжруулалт, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын үр дүн юм.

Цаашид олон улсын стандарт, чанарын шаардлагыг тогтмол ханган, иргэд болон төрийн тусгай албан хаагчдад аюулгүй, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхийг зорьж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top