Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд "Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Амгаланбаатарын үйлдлийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгаж, Прокурорын байгууллагаас хянаж байгаа бөгөөд МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс Р.Амгаланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлсэн болно" гэжээ.
Сумын харцага Р.Амгаланбаатарын дээрх үйлдлийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд уг хэргийг шийдвэрлэгдэх хүртэл тэрбээр ийнхүү барилдах эрхгүй болоод байна.

Сэтгэгдэл ( 5 )
Бас ийм цол байдаг юм уу? Сумын начин, заан гэж л мэдэх юм байна. Суманд ихдээ л 64 бөх барилддаг. Үзүүр бөх сумын начин, түрүүлсэн нь сумын заан болдог
Бас ийм цол байдаг юм уу? Сумын начин, заан гэж л мэдэх юм байна. Суманд ихдээ л 64 бөх барилддаг. Үзүүр бөх сумын начин, түрүүлсэн нь сумын заан болдог
сумын харцага гэдэг чинь сумын шувуу гэсэн үг үү ккк
сумын харцага гэдэг чинь сумын шувуу гэсэн үг үү ккк
Амгаланбаатар нэртэй, бөх тэгээд Говь-Алтайнх гэхээр мэдээж бүтэлгүй л гар байж таарна ш дээ, кк