Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 10 суманд 5 мм, Булган аймгийн 1 суманд 0.1 мм, Говь-Алтай аймгийн 4 суманд 7 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 2 мм, Дундговь аймгийн 8 суманд 8 мм, Дорноговь аймгийн 2 суманд 0.8 мм, Дорнод аймгийн 4 суманд 9.5 мм, Орхон аймгийн 1 суманд 6 мм, Өмнөговь аймгийн 4 суманд 1 мм, Өвөрхангай аймгийн 1 суманд 0.3 мм, Сэлэнгэ аймгийн 9 суманд 13 мм, Төв аймгийн 3 суманд 5 мм, Ховд аймгийн 2 суманд 0.5 мм, Хөвсгөл аймгийн 3 суманд 1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор +29...+34 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23...+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-ноос нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +36...+41 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 1 )
Орсонгүй ээ, кк