Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ

58 минутын өмнө

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хариуцсан хамгаалалтын бүс нутагт тогтмол хяналт, эргүүл шалгалтыг зохион байгуулсан байна.

2026 оны 07 дугаар сарын 01–20-ны өдрийн байдлаар хамгаалалтын бүс нутагт нийт 20,549 аялагч, жуулчид зорин ирсэн статистик мэдээ гарсан. Отгонтэнгэр хайрхан болон Улаагчны Хар нуур чиглэлийн аялагчдын урсгал хамгийн их байсан.

Аялагчид, жуулчдын дийлэнх нь хог хаягдлаа ил задгай хаяхгүй, зориулалтын цэгт төвлөрүүлж байгаа нь байгаль орчноо хамгаалах ухамсар, хариуцлага дээшилж байгаагийн илэрхийлэл болж байгааг байгаль хамгаалагчид онцоллоо.

Энэ хугацаанд байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд болон нутгийн иргэд хамтран нийт 44.5 тонн хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн хогийн цэгт хүргэв.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top