Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол БАТЛАГДЛАА

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болох нь батлагдлаа.

Иймд иргэд та бүхнийг тарвага агнах, барих, тарваганы мах, эд эрхтэнтэй харьцахгүй байх, үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг анхааруулж байна.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top