Олон улсын математикийн олимпиадад дэлхийн 32 орны 570 гаруй шилдэг сурагч, тэдний багш, эцэг эх, зочид төлөөлөгчид оролцохоор Налайх дүүрэгт маань хүрэлцэн иржээ.
Манай Монгол Улсын сурагчид 2010 оноос хойш энэхүү олимпиадад тогтмол, оролцож ирсэн. 2025 онд Вьетнам Улсад болсон “International Mathematics Competition”-ийн 25 дугаар олимпиадаас Монгол хүүхдүүд оюун ухаан, авьяас чадвараараа ялгарч, шилдэг цомын эзэд болж, дараагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан билээ.

Дэлгэр сайхан Монгол оронд морилон саатаж, өөрийн авьяас чадвараараа өрсөлдөхөөр ирсэн олон улсын болон монголын хүүхдүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, амжилт хүсье.





Сэтгэгдэл ( 0 )