The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэй дэлхийн топуудын эсрэг

Б.Сэцэн | Zindaa.mn
57 минутын өмнө

Германд “IEM Cologne 2026” тэмцээний финалын тоглолтын дараа дэлхийн шилдгүүд нэг сарын хугацаатай амарсан билээ. Гэсэн хэдэн олон баг энэ цагийг зөвхөн амарч өнгөрөөх бус бүрэлдэхүүнээ шинэчлээд завгүй байсан юм. Тэдний нэг нь The MongolZ. Шинэ тоглогчдын хувьд анхны томоохон сорилт нь “BLAST Bounty 2026” зуны тэмцээн байлаа. Дэлхийд алдартай “1xBet”-н цахим спортын шинжээчид Монгол Улсын шилдэг багийн шинэ бүрэлдэхүүн энэ тэмцээнд хэрхэн оролцсоныг шинжилжээ.

Тэмцээний өмнөх их тулааны дүн

Кёльн хотноо болсон энэ оны эхний мейжор тэмцээн хэний ч таамаглаагүй үр дүнгээр өндөрлөсөн. Хасагдах шат эхлэхээс өмнө бүх чансаар Vitality болон Spirit баг тэргүүлж байлаа. Гэсэн ч хэний ч таамагт байгаагүй Falcons багийнхан чансааг тэргүүлэгчдийг цувуулан хожиж, улмаар шигшээ тоглолтод FURIA-г буулган авснаар түрүүлсэн юм.

Тэмцээний дараа FURIA ялсан гол жор нь kyxsan тоглогчийг хашир туршлагатай karrigan-аар сольсон гэж ихэнх шижээчид үзсэн. Бусад багууд ч магадгүй ингэж бодсон байж болох л доо. Аливаа багт амжилтад тулж ирээд цааш харахад юу ч үгүй тулах мэдрэмж төрнө. Яг энэ үед нь бүрэлдэхүүнээ ухаалгаар өөрчилж чадвал юунд хүрч болдог гэдгийг Германы мейжор тэмцээн харуулсан юм.

The MongolZ багийн өөрчлөлт

Дэлхийн брэнд 1xBet брэндийн түнш The MongolZ баг 2023 оны есдүгээр сараас 2025 оны аравдугаар сар хүртэл bLitz, Techno, 910, Senzu, mzinho гэсэн хэний ч тааж тааварлаж чадахааргүй үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглосон. Энэ л бүрэлдэхүүнээр тэд “Esports World Cup 2025” тэмцээнд түрүүлж, BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд аман хүзүүдэж, Valve болон HLTV сайтаас гаргадаг дэлхийн чансааг тэргүүлсэн Азийн анхны баг болж түүхэнд үлдсэн юм. Гэвч шахуу хуваарь, олон тэмцээн ямар ч тоглогчийг сэтгэл зүйн хувьд ядраана. Энэ зовлон Senzu-г тойрч гараагүй. Тэрээр замналдаа түр таслал тавихаар шийдлээ. Чухам энэ нь л багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эхлэлийг тавьсан юм. Тэд эхэндээ The Huns Esports багаас cobrazera-г урьж үзэв. Гэсэн ч 2026 оны эхний тэмцээнүүдийн дараа түүнийг сэлгээнд шилжүүлж, багаа дахин шинэчилж байгаагаа харуулсан юм.

Тэд бодож цөхөх зүйлгүй “The MongolZ” академийн залуусаас тоглогчдоо сонгохоор шийджээ.

Үүний дараа Senzu-н хүсэлтийн дагуу mzinho найзынхаа урилгыг хүлээн авч BC.Game Esports багт нэгдэн, домогт s1mple-тэй мөр зэрэгцэн зүтгэхээр болсон. Үүний дараа багийн дасгалжуулагч болон ахлагчи нэг биш бүр хоёр шинэ тоглогч эгнээндээ нэгтгэх хэрэгцээ шаардлага үүссэн юм. Тэд бодож цөхөх зүйлгүй “The MongolZ” академийн залуусаас тоглогчдоо сонгохоор шийджээ.

Зуны тэмцээн BLAST Bounty 2026: Шинэ цэргүүд ямар байв

Чухам энэ тэмцээн шинэ тоглогчдод ур чадвараа таниулах боломж бөгөөд сорилт болсон юм. Учир юу гэвэл тус тэмцээнд Vitality, Spirit, Falcons зэрэг дэлхийн шилдэг багууд бүгд оролцсон. Зуны тэмцээн BLAST Bounty 2026 нь урьдчилсан цахим шат болон LAN финал гэсэн хоёр шаттай болсон юм. Энэ нь шинэ тоглогчдод тайван орчинд бэлтгэлийн үеэр ч, мөн олон мянган үзэгчдийн өмнө ч туршлага хуримтлуулах боломж байлаа.

Эхний тоглолтоо тэд HEROIC-ийн эсрэг хийж 2-1 харьцаагаар буулган авч, зул бөхөөгүй шүү гэдгийг хариулсан. Тэд эхний талбар болох Nuke дээр 5-13-аар хожигдсон. Туршлагатай баг ч үүн дээр барьц алдаж болохоор байв. Гэвч манай залуус өөрсдийн сонгосон Cache талбарт 13-8-аар ялж, улмаар шийдвэрлэх Dust2 талбарт нэмэлт цагт HEROIC-ийг 19-16-гаар буулган авлаа. Шинэ хоёр тоглогчийн хэн нь ч сандарч тэвдээгүй бөгөөд шийдвэрлэх тоглолтод DarkMeister 1.39 рейтинг, 36/22 гэсэн гайхалтай үр дүн үзүүлж багийнхаа шилдэг тоглогч болох боломжтой гэдгээ харуулсан.

Онлайн шатны хоёр дахь тоглолтоо Wildcard багийн эсрэг хийсэн. The MongolZ ялалт байгуулахад ердөө хоёр тоглолт хангалттай байв. Энэ удаад багийн өөр нэг шинэ гишүүн Tikuak ур чадвараа гайхуулж, 1.33 рейтинг, 36/28 гэсэн үзүүлэлтээр тоглолтын шилдэг тоглогч боллоо. Дараалсан хоёр гайхалтай ялалтын дараа тэд тэмцээний үндсэн шатанд тунаж үлдсэн юм. Чансааг тэргүүлэгч Vitality, Falcons, Aurora, FURIA зэрэг багууд шалгарч чадалгүй мултарсан гэдгийг санах хэрэгтэй.

Чухам энэ л урам зоригоороо тэд Мальта улсын “BLAST” аренад ирсэн. Гэхдээ шинэ бүрэлдэхүүн дасгалжуулагч maaRaa үгүйгээр, хамгийн гол нь бүрэлдэхүүнээрээ том тайзанд шууд тоглолтод оролцсон туршлагагүй ирсэн. Шинээр бүрэлдэх гэж хичээж буй багийн хувьд хамгийн таагүй байдал нэгэн дээвэр дор хуралдсан юм. Тэд FaZe Clan-ий эсрэг эхний Nuke талбарын эхний хагаст 10-2-оор тэргүүлж эхлэхэд эхний талбар тэднийх боллоо гэж бодож байв. Гэтэл бүх зүйл орвонгоороо эргэж, тоглолтуудаа алдаж эхлэв. Мэдээж дасгалжуулагчгүй болохоор эргэлтийн цэг дээр техникийн завсарлага аваагүй. Өрсөлдөгч FaZe Clan эргэн ирэлт хийн, бууж өгөлгүй байсаар 3-12-оор хожигдож байснаа 12-12 болгон тэнцүүлж, нэмэлт цагт дараалан дөрвөн раунд авснаар тэдний дараалсан ялалтын шидэт давлагаа зогсов.

Энэ хүнд нөхцөлд шинэ тоглогчдыг тийм ч ихээр шүүмжилсэнгүй. Учир нь тэд энэхүү нэг талыг барьсан талбарт багийнхаа шилдэг нь байж, 1.00-ээс дээш рейтинг болон эерэг үзүүлэлтээр үзэгчдийг баясгаж байсан билээ.

Харин ч хамгийн том асуулт, шүүмжлэл Techno руу чиглэв. Туршлагатай рифлерийн хувьд түүнийг хариуцлагыг үүрч, тоглолтыг гартаа авч, шинэ залуусыг манлайлна гэж найдсан ч тэрээр тааруухан байж, 0.83 рейтингээр багийн сүүлийг мушгилаа. Харин Nuke дээрх гашуун хожигдлын дараа The MongolZ багийнхан сэтгэл зүйгээ хурдан цэгцэлж, өөрсдийн сонгосон Mirage талбарт 13-7-гоор ялсныг нь үнэлэх хэрэгтэй. Гэвч шийдвэрлэх Ancient талбарт илүү туршлагатай FaZe Clan тоглолтын хэмнэлийг гартаа авч, 13-8-аар ялалт байгуулсан. Ийнхүү Монголын төдийгүй Азийн шилдэг баг The MongolZ тус тэмцээнийг 5-8-р байраар өндөрлүүлж, 51.2 мянган ам.долларын шагнал хүртсэн юм.

Шинжээчдийн үзэж байгаачлан The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн анхны даваа болох BLAST Bounty Summer 2026 тэмцээнд тун давгүй оролцжээ. Шинэ тоглогчид цахим болон танхимын тэмцээний асар их туршлага хуримтлуулсны дээр 12-3-аар тэргүүлж байсан ч хэзээ ч тайвширч болохгүй гэсэн чухал сургамж авсан юм. Чухамдаа шинэ залуусын хувийн ур чадвар, тоглолтод эргэлзэх зүйл үгүй бөгөөд одоо дасгалжуулагчдын бүрэлдэхүүн багийн тактик, ойлголцлыг улам чамбайруулахад л анхаарах үлдлээ. Хэрэв ингэж чадвал хөгжөөн дэмжигчид нь тэдэнтэй хамт амжилт, ялалтыг хуваалцах боломж бүрдэх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top