Шатахуун дамлан борлуулсан хоёр зөрчлийг илрүүлэн шалгаж байна

2026 оны 08 сарын 07

Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шатахууныг мотоциклоор худалдан авч мотоциклийн банкнаас зориулалтын бус саванд юүлэн авч хүргэлтээр худалдан борлуулж байгаа гэх 2 зөрчлийг илрүүллээ. Мэдээллийн дагуу нийт 65 литр шатахууныг хураан авч зөрчлийн хэрэг нээн хянан шийдвэрлэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб 24 цагаар ажиллаж шуурхай арга хэмжээ авч буй. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон харьяа агентлаг АМГТГ, Монополын эсрэг газар, цагдаагийн байгууллагаас шатахууныг дамлан борлуулах асуудалд хяналт тавьж ажиллаж байна.

Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 04-15-ны өдрийг хүртэл Улаанбаатарт автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензинийг нэг удаа 50000 төгрөг хүртэл олгож байгаа юм. Мөн задгай саванд автобензин худалдан борлуулахгүй.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.151) 2026 оны 08 сарын 09

Монголчууд үйлдвэрлэгч биш учраас бүгд дамжин шүү дээ. Хятадаас хувцас авч ирж дамлана, хөдөөний малчдын махыг дамлаж зарна. Бензин дамлана, энэ ямар ялгаа байна аа. Гайхмаар юм аа. Соц нийгэм эргэн сэргэж дарангуйлагч нийгэм тогтоож гэж байна уу даа МАН-хан!....

0  |  0
уу(66.181.168.82) 2026 оны 08 сарын 07

кккк... ёстой том хэрэг илрүүлжээ

0  |  0
Top