Одоогоос яг жилийн өмнө 2025 оны есдүгээр сард The MongolZ баг “CS2” төрлийн дэлхийн шилдэг баг болж “Valve” болон “HLTV” чансааг тэргүүлж байлаа. Одоо тэд хэрхэн өөрчлөгдсөн, ирэх өвөл болох мейжор тэмцээний гол өрсөлдөөнд багтаж чадах эсэхийг хамтдаа зураглая.
Бүрэлдэхүүний өөрчлөлт, улирлын өнгө
The MongolZ баг 2025 онд “BLAST.tv Austin Major 2025” финалд шалгарч, “Esports World Cup 2025” түрүүлж бахдам амжилт үзүүлсний дараахан багийн од, мэргэн буудагч “Senzu” М.Азбаярыг сэлгээнд шилжүүлсэн юм. Ингээд түүнийг орлох тоглогчоор “cobrazera” У.Анарбилэгийг нэрлэж, энэ улирлын эхний хагаст бараг бүх тоглолт оролцсон билээ. Гэвч шинэ бүрэлдэхүүн өнгөрсөн жилийн түвшиндээ хүрч чадаагүй. Одоогоор тэдний үзүүлээд байгаа хамгийн давгүй амжилт нь PGL Bucharest 2026' тэмцээний 3-р байр болон 'PGL Cluj-Napoca 2026'-гийн 4-р байр л байна. Энэ хооронд тэд 'IEM Cologne Major 2026' тэмцээнд 2024 оноос хойш анх удаа плей-оффын шатанд шалгарч чадалгүй мултарсан юм.
Өөрчлөх, засаж залруулах зүйл бишгүй их байгаа нь тодорхой болсон тул бүрэлдэхүүндээ дахин салхи оруулахаар болов. Улмаар “mzinho” Б.Аюуш багаас гарч, “cobrazera” У.Анарбилэг сэлгээнд суулаа. Тэдний оронд академиас бэлтгэгдсэн залуу тоглогчдыг авчирч багийн бүрэлдэхүүн монгол тоглогчид хэвээр үлдэж чадсан. Нэг ёсондоо уламжлал тасраагүй гэсэн үг. Шинэ бүрэлдэхүүнтэйгээ оролцсон эхний хоёр тэмцээн 'BLAST Bounty 2026 Season 2 Finals' болон 'Esports World Cup 2026'-гийн плей-оффын шатанд шалгарсан ч хоёр тэмцээний хоёулангийнх нь хасах шатны эхний тоглолтдоо хожигджээ.
Тэдэнд юу саад болж байна
Хөгжөөн дэмчигчид 2025 оны улиралд гаргасан гоц амжилтыг санаж байгаа бол The MongolZ багаас ихийг хүсэх нь тодорхой. Гэсэн хэдий ч энэ амжилтаа давтах нь бүү хэл, дөхөж ч очиж чадахгүй байна. Үүнд хэд, хэдэн шалтгаан бий. Ямар ч муу зүйлд эерэг тал бий гэдэгчлэн эерэг талыг нь эхлээд дурдъя. The MongolZ баг үндсэн цөм болох багийн ахлагч Бямбасүрэнгийн “bLitz” Гаридмагнай, мэргэн буудагч (AWP) Банзрагчийн “910” Өсөхбаяр, рифлер Мөнхболдын “Techno” Содбаяр болон дасгалжуулагч Баянбатын “maaRaa” Эрдэнэдалай нарыг үлдээж чадсан. Ийм арвин туршлагатай багийн цөмтэй байхад шинэ тоглогчид багийн тактикийн системд зохицоход хавьгүй хялбар байх нь гарцаагүй. Дээрээс нь тэдний үндсэн үүрэг нь галын дэмжлэг үзүүлэх. Нэн шинэ бүрэлдэхүүнтэй анхны тоглолтуудаас харахад шинэ гишүүдийн аль ч дэлхийн хэмжээний өрсөлдөгчийг буулган авах чадвартай, өсөх ирээдүйтэй буудагчид болох нь анзаарагдсан.
Гэсэн хэдий ч шинэ тоглогчдын анхны томоохон хоёр тоглолтыг дасгалжуулагч maaRaa хувийн шалтгааны улмаас өнжсөн юм. Залуу тоглогчдод тактик, стратеги, хамгийн чухал нь сэтгэл зүйн дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ үед дасгалжуулагчгүй байна гэдэг маш тааруу зүйл. Дараагийн тэмцээнээс maaRaa эргэн ирж, шинэ тоглогчдын багт дасан зохицох үйл явцыг түргэсгэнэ гэдэгт найдаж болох юм.
Цага хугацаа өнгөрөх тусам “The MongolZ” багийн шинэ гишүүд бэлтгэлээс бэлтгэлд, тэмцээнээс тэмцээнд яван чангарч, туршлага суух болно. Дэлхийн алдартай “1xBet” брэндийн албан ёсны түнш “The MongolZ” баг тэдний гаргах амжилтыг амьсгаа даран хүлээж, чих тавин сонсоорой.

Өрсөлдөгчдийн өнгө төрх
“The MongolZ” баг шүүмжлэхээс илүүтэй дэлхий шилдгүүд ямархан өнгө төрхтэй байгааг харах хэрэгтэй. Саяхны хэдэн тэмцээнээс харахад зуны амралт, томоохон сэлгээ, өөрчлөлтүүдийн дараа чансааг тэргүүлэгч олонх багууд хайхрамжгүй алдаа их гаргаж байгаа харагдана. Тэд магадгүй тайвширч, хариуцлагагүй, салан задгай байдалтай байгаагаас энэ бүхэн үүдэлтэй байж мэдэх юм. Ялах магадлал өндөртэй, дээд түвшний багуудын азгүйтлийг өөрөөр тайлбарлах боломжгүй.
Өнгөрсөн оны хоёр ч мейжорын аварга, хамгийн өндөр үзүүлэлттэй “The Vitality” баг “IEM Cologne Major 2026” тэмцээний плей-оффын эхний тоглолтдоо хожигдон мултарч, 'EWC 2026'-д ердөө 5-8-р байрт шалгарсан бөгөөд “BLAST Bounty 2026 Season 2”-т эрхээ ч авч чадаагүй. Тэднээс гадна мейжорын анхны цомоо аз, од нь гийж хүртсэн “Team Falcons” ч BLAST Bounty 2026 Season 2'-т оролцож чадаагүйгээр барахгүй “EWC 2026” тэмцээний шөвгийн наймд Бразилын 'Legacy' багт хожигдсон. “Spirit” багийг ч азгүйтэл тойроогүй. Тэд “BLAST Bounty 2026 Season 2”-ын финалд цаасан дээр хувьд сул дорой гэгдэж байсан “MOUZ” багт хожигдсоныхоо дараа “EWC 2026”-гийн аваргын төлөө наймдугаар сарын эхээр “Valve” чансааны дөнгөж 14-т эрэмблэгдэж байсан “FUT Esports” багийг маш хүнд тоглолтын эцэст арай гэж хожин аваргалсан. Нөгөө хэдийгээ бодвол бас нэг түрүүлчихсэн л юм даа.
Тэднээс гадна NAVI, FURIA, MOUZ болон бусад тэргүүлэх багууд ч тоглолтын хэв маяг, ур чадвараа олох гэж чардайж байна. Одоогоор олон улсын тавцанд энэ нь түрүүлнэ дээ гэж тааж, таамаглах хэцүү боллоо. Тэгэхээр боломж баг бүрд тэнцүү байгаа гэсэн үг. Дэлхийн чансааны эхний 20-т бичигдэж буй аль ч баг тэр дундаа “The MongolZ” ч Сингапурт болох өвлийн мейжорт түрүүлэх боломж дүүрэн байна. Хамгийн чухал нь улирлын үлдсэн тоглолтуудад хэрхэн тоглохоос бүх зүйл шалтгаална. Өрсөлдөгчөө судалж, өөртөө итгэх итгэлээ олж авсан баг л давуу талтай болно гэж харахаар байна.
Мейжорын өмнөх сорилтууд
Сингапурт болох мейжороос өмнө “The MongolZ”-г гурван томоохон тэмцээн хүлээж байна.
Хэрэв Сингапурын мейжорт оролцох эрхээ баталгаажуульъя гэвэл “The MongolZ” баг 10-11-р саруудад “Valve”-н чансаанд өндөөр байр эзлэх шаардлагатай. Иймийн учир нь дасгалжуулагч “maaRaa” шинэ тоглогчдоо багтаа уусгах, тактикт нийцүүлэх, багийн үндсэн цөм, утга учрыг мэдрүүлэх ёстой. Ингэж чадвал Сингапурт хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ. Дээрээс нь эхний шатанд ямархан багтай таарахаас шалтгаалж аваргын тэмүүлэл бадарна гэдгийг санахад илүүдэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )