Өнгөрөгч 2025 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн “Улаанбаатар хотын газар олголт”-ын талаар Хянан шалгах түр хороо байгуулж, хяналтын сонсгол зохион байгуулах тогтоолын төсөл өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй.
Тиймээс уг асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү дахин хүргүүлсэн байна.
Тэрбээр “Улаанбаатар хотын газар олголтыгшалгах асуудлыг бүтэн жил гацааж байна. Нийслэлийн газар олголтын шийдвэрүүд, хууль зөрчсөн эсэх, нийтийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөнийг шалгуулахаар УИХ-ын 35 гишүүний хамт Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барьсан. 2026 оны хаврын чуулганаар хэлэлцсэн ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байна.
Иймд намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтээ дахин хүргүүллээ. Нийслэлийн газар олголтын шийдвэрүүд ил тод, хяналттай, хуульд нийцсэн байх ёстой. Иргэдийн мэдэх эрх, нийтийн эрх ашгийн төлөө энэ асуудлыг үргэлжлүүлэн тавина” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )