Ургийн хөгжлийн эрт үед буюу дөрвөн сар хүртэл үр хөврөл амьгүй болохыг өсөлтгүй жирэмсэн гэдэг бөгөөд ихэвчлэн 12 долоо хоног хүртэл хугацаанд тохиолддог байна. Өнөөдөр өсөлтгүй жирэмслэлт аравд нэг тохиолдож байгаа юм. Өсөлтгүй жирэмсэн үүсэх янз бүрийн шалтгаан байдаг ба жирэмсний эхний хагаст:
1. Удамшлын
2. Халдварын
3. Дотоод шүүрлийн
4. Аутоимунны нөлөөгөөр өсөлтгүй жирэмсэн болдог ажээ.
Удамшлын хүчин зүйл нь үр хөврөл үүсэх үед хромосомын өөрчлөлтөөс болж жирэмслэлт таслагддаг. Эр бэлгийн болон эм бэлгийн эсүүд нь тус тусдаа бэлгийн 23 хромосомын иж бүрдэл агуулдаг ба эр, эм бэлгийн эсүүд нийлж үр хөврөл бүрэлдэхэд 46 хромосомын бүрдэлтэй болдог. Хоёр болон гурван эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж үүссэн үр хөврөл 46 хромосомын оронд 69 эсвэл 92 хромосомын иж бүрдэлтэй болдог. Мөн өндгөн эс боловсрох болон бие гүйцсэн эр бэлгийн эс үүсэх явц өөрчлөгдсөнөөс хромосом богиносох буюу алга болдог. Үүнд: сэтгэл санааны хямрал, тамхи татах, мансууруулах эм хэрэглэх, архи уух, экологийн таагүй хүчин зүйл, мөн дотоод хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнд: бэлгийн эс хэлбэржих үүсэх үед хромосом салахгүй байх гэх мэт шалтгаанууд орно.
Халдварын улмаас өсөлтгүй жирэмслэлт болох нь архаг болон хурц халдвар, вирусийн халдвар, бактерийн, халдварууд ба мөөгөнцөрийн халдвар болон үтрээний үрэвсэл голлох нөлөөтэй. Үр тогтсон эс халдварлах 3 зам байдаг үүнд:
1. Умайн салстын архаг үрэвсэлтэй эмэгтэйд үр тогтсон өндгөн эсэд шууд хүрэлцэх замаар халдвар дамждаг. Архаг үрэвсэлтэй эмэгтэйн умайн биологийн идэвхит бодисууд хүлээн авдаг рецепторууд гэмтсэнээс үр тогтсон өндгөн эс умайд муу бэхлэгдэж ховхорч унадаг.
2. Үтрээний үрэвсэлтэй болон мөөгөнцөрийн халдвартай эмэгтэйд халдвар умайн хүзүүгээр дамжин умайн хөндийд орж улмаар үр тогтсон өндгөн эсийг халдварлуулдаг. Тэгэхдээ эхлээд үр тогтсон өндгөн эсийн усны хальсыг нэвтэрч үр хөврөлийг халдварлуулдаг. Ингэснээр ургийн усны хальс хагарч, ус гаран өсөлтгүй жирэмсэн болох нөхцлийг бүрдүүлдэг.
3. Хурц вирусийн гаралтай халдвар, амьсгалын замын халдварын үед микроб цусны урсгалаар эхэсийн хоригийг нэвтрэн эхэсийг гэмтээн, үйл ажиллагааг алдагдуулж улмаар ургийг хүчилтөрөгчийн болон тэжээлийн дутагдалд хүргэдэг.
Андроген дааварын хэмжээ ихсэх, пролактин дааврын хэмжээ ихсэх, өндгөвчинд олон тооны жижиг уйланхай үүсэх, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах, таргалах, биеийн жин буурах, өндгөвчийн үйл ажиллагааны алдагдал нь өсөлтгүй жирэмсний дотоод шүүрлийн шалтгаанд багтдаг. Энэ нь архаг дайврын үрэвсэл, умайн салстын үрэвсэл, эмэгтэйчүүдийн гаралтай эндиометриоз, бэлгийн дутмаг хөгжлийн үед үүсдэг.
Энгийнээр хэлбэл эхээс өгч буй хоол тэжээл, агаарын ачаар ураг өсч том болдог. Урагийн өсөлт зогсоно гэдэг бол эхээс урагт хангалттай хэмжээний хоол тэжээл, агаар очиж чадахгүй байна гэсэн үг юм. Урагийн өсөлт зогсох нь эх ураг хоёрын аль нэгнээс хамаарч болно. Тодруулбал эх өөрөө зүрх судас, уушгины өвчтэй бол урагт хангалттай хэмжээний хоол тэжээлийг цусаар дамжуулан өгч чаддаггүй. Мөн эх нь архаг болоод жирэмснээс шалтгаалсан даралт ихсэх өвчтэй, чихрийн шижин , савны үрэвсэл, гажигтай, хоол тэжээлийн дутагдалд орсон эсвэл цэвэр агаар, чанартай сайн хоол хүнс хэрэглэдэггүй, янз бүрийн хордлого нэн ялангуяа химийн бодисонд хордож байсан болоод хортой орчинд ажиллаж, амьдардаг, архи, тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг,
жирэмснээс сэргийлэх элдэв эм тариа, нэн ялангуяа Депо провера тариаг 1 жил түүнээс удаан хугацаагаар хэрэглэж байсан бол урагийн өсөлт зогсох магадлал өндөр байдаг ажээ.
Амьгүй гарсан тохиолдолд ургийг шинжилгээнд өгөх шаардлагатай болно. Ингэж байж яагаад тухайн ураг амьгүй болсныг тодруулна. Дараа нь үүнийхээ дагуу зөвлөгөө авах ёстой. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байгаад хэр хугацааны дараа жирэмсэн болох боломжтойгоо тооцоолж жирэмсэн болох хэрэгтэй юм.
Дийлэнх өсөлтгүй жирэмсэнд эндометрийн орчин алга гэсэн онош тавьдаг. Эндометрийн орчин алга болсон гэдэг нь савны дотор талын салст бүрхэвчийг хэлдэг юм байна. Олон дахин цэвэрлэж гэмтээсэн, алаг цоог болж сорвижсон ийм салст дээр ургах бүрхэвч бас л адилхан алаг цоог, үржил шимгүй болчихсон байдаг. Тэгэхээр үүн дээр сууж бэхлэгдэх үр хөврөл тэжээлийн дутагдалд орж өсөлтгүй болох шалтгаан болдог. Үржил шимгүй хатаж хагарсан газар зүлэг ногоо ургаж төлждөггүйтэй л адилхан юм шүү дээ. Тиймээс эмэгтэй та савны салстыг нөхөн төлжүүлэх, цусан хангамж сайжруулах эмчилгээг тэр тусмаа халуун эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Халуун шавар, зүү төөнүүр савны цусан хангамжид үр дүнтэй нөлөөлдөг байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 6 )
Өсөлтгүй жирэслэлтэй юмшиг байнаа одоо яах вэ
emch nariin xariutslaga vnexeer chuxal , jiremsnii xynaltiin xugatsaand bvx shinjilgeeg ogson ch ymar asuudalgvi ervvl . turux emnelegt xewtex xugatsaand xvrtel xewiin geed ymar ch emchilgee xiixgvi bsn atal ygaad amigvi turult gej onosh tawidag yum bolvnexeer gaixmaar...
Bi 2iher geed ih bayrlaj blaa getel sariin draa eho.d haruultal neg ni usultgui neg ni hebiin ussun bh ym bi yg yah ystoi be.hetsuun be neeh sonin neg ni ahaid hugjih ym shig sangdaad goridood l bh ym zger ym shig snagdaad evlerch ughgui ym
Аbortiig taslan zogsooh huuli gargah heregtei bn. Abort ged belen yum bn geedl sanaa amar yavdag. Etsest ni mongoliin hugjliig hoish ni tatwj bn
40 nastai,turux ged chadaxgui bga,2 daxin usultgui bolson ,und agarin boxirdol ogt xamagui ,bur oxidud usultgui bolj bna,ene buxen negig xeled bga yum,xuvin emnelgud durara obort xixig zogsox xeregtei gej bodoj bna,xor urshigig ni tailbarlaj uguxguiger obort xidege bolix xeregtei shu