Нийслэлд газаас үүдэлтэй АЮУЛЫН ХАРАНГА дэлдэж байна

2025 оны 01 сарын 13

“Оюутолгой”-н ханган нийлүүлэгч гэх “Новатек интернэшнл”-ийн хэрэг юуны учир дарагдсан бэ?

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Дүнжингарав” худалдааны төвийн урд зам дээр “Дашваанжил” компанийн 60 тн хий тээвэрлэж явсан машин осолд орж дэлбэрснээс галын ноцтой аюул гарч, гурван гал сөнөөгч амиа алдаж, олон арван хүн эрүүл мэнд, эд материалын хохирол амссан хэрэг өнгөрсөн жилийн өдийд гарч байв. Тэгвэл ийм аюултай үйл явдал үүнээс ч өмнө Улаанбаатар хотод гарч байсныг төр засаг, хууль хяналтын байгууллага жил гаруй дарагдуулж байгаад хохирогчдын ар гэрийнхэн бухимдалтай байна.

Тэд хууль, хяналтын байгууллагад удаа дараа гомдлоо гаргажээ. Юу болсон бэ гэвэл, одоогоос жил гаруйн өмнө буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын төв хэсэгт,олон арван компани, аж ахуйн нэгжийн нэгдсэн байр болох “Гранд плаза” төвийн найман давхарт байрлах “Новатек интернэшнл” ХХК-ийн оффист хэд хэдэн хүн гэнэт ухаан алдаж, түргэн тусламж дуудсан байдаг.

Тэдний зарим нь эмнэлгийн тусламж авч сэргэсэн ч жирэмсэн эмэгтэй Ц.Т нас баржээ. Үндсэндээ хоёр эрдэнэт хүн алтан амиа алдсан аймшигт хэрэг гарсан байна. Гэтэл хамгийн хачирхалтай нь дээрх хэрэг огт шийдэгдэлгүй өдгөө хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж.

 

 

Талийгаачийн үхлийн шалтгаан нь амьсгал боогдож, хурц хордлогод орсноор амь насаа алдсан гэж гарчээ. Гэтэл энэ хэргийг хууль, хяналтын байгууллага шалгахдаа сэжигтэй байдлаар удаашруулж  иржээ. Тодруулбал, хэргийн гэрчүүд байцаалт өгөөгүй, мөрдөгч тэднийг дууддаггүй, эмчилгээний асуудлуудыг шалган тогтоолгүйгээр “Гэрч олдохгүй байна” гэсэн шалтгаанаар одоо болтол сунжруулсаар байгаа  аж.

Тухайн үед гүн хордлогод орсон А гэгч эмэгтэй сэхээнд орж, амь нас нь аврагдсан  байдаг. Гэсэн ч  урт хугацаанд их хэмжээний зардал гарган гадаад орнуудад эмчлүүлсэн байна. Тэрбээр эх орондоо  ирсэн хэдий ч байцаалт, мэдүүлэг өгөхөөс зайлсхийж байгаа нь бусдын дарамт ятгалгад өртсөн байх магадлалтайг зарим эх сурвалж хэлж буй.

Мөн тус компанийн захирал Б гэгч уг хэрэг явдлын дараа нэн яаралтай ажлаасаа гарчээ.  Өдгөө холбогдох байгууллагууд  түүнийг “Олдохгүй байна” гэсэн шалтаг хэлсээр  жил гаруй  болж  байгаа аж.

“Оюутолгой”-н  ханган нийлүүлэгч гэх тус компани хаанаас ямар төрлийн хорт бодис, хий оруулж ирдэг  байв. Түүнийгээ  юунд ашиглаж байсан бэ гэдэг нь  хэн хүний асуух зүй ёсны асуулт төдийгүй, хуулийн байгуулагуудын нэн тэргүүнд шалгаж тогтоох ёстой  асуудал юм. Ингэж байж, хүний амь нас, эд хөрөнгийн хохирлыг шийдэх ёстой. Энэ нь цаашид хоёр сая шахам хүн амтай болж, хаяа тэлсэн өнөөгийн Улаанбаатарт болон бусад хот суурин, үйлдвэр, аж ахуйн газрыг  хортой болон цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх нь хэнд ч ойлгомжтой.

Гэтэл өнөөдөр Монгол Улсад нийтийг болон олон хүнийг хамарсан, агаар дуслаар тархаж, хүний амь нас эрүүл мэндэд нөлөөлөх химийн болон цацраг идэвхт бодисын /уран/ аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил эрхлэх нарийн мэргэжлийн байгууллага алга. Өмнө нь энэ асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцаж, хяналт шалгалт явуулдаг байв. Тэгвэл одоо мэргэжлийн энэ байгууллага байхгүй болж татан буугдсан. Мэргэжилтнүүд нь харьяа яамдын бүтцэд шингэсэн гэх нэртэй “амьгүй албатууд” болжээ.

 Тиймээс энэ асуудлыг судалдаг, хорт аюулыг мэдэж буй мэргэжилтэн гэж Монгол Улсад  алга. Дээр нь энэ төрлийн ямар ч техник хэрэгсэлгүй, илрүүлэх багаж төхөөрөмж  гэж бас л  алга. Цаашид “Сүх далайтал үхэр амар” гэгч үгийг санагдуулсан амгалан байдал бүх шатанд ноёлж, энэ талын мэдлэг иргэдэд дутмаг, мэдээлэл ч хомс байна гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, төрийн байгууллагад ч, хувийн хэвшилд ч сахилга, хариуцлага, зохион байгуулалт гэх зүйл алга. Өнөөдөр хорт бодис алдагдлаа гэхэд хор уршгийг тэр дор нь яаралтай арилгах боломжгүй юм. Ийм л салан задгай байдалд нийслэл хот, нийслэлийн иргэд амьдарч байна.

Харин хэвлэл, мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоод  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, олон нийтэд сэрэмжлүүлэх зорилго бүхий  мэдээлэх үүргээ бол хангалттай гүйцэтгэж байна.

Үүнээс дүгнэлт хийхэд   нийслэлийн хэмжээнд цаашид ч газ дэлбэрч химийн хорт бодис алдагдах, улмаар олон хүний амь нас, эрүүл мэнд сүйрэх аюулын харангыг дэлдэж байна. Үүнийг анхаардаг төрийн байгууллага гэж байна уу.

Иргэдийг болзошгүй байдлаас хамгаалах,  урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар гэдэг бүтцийг сэргээх ажлыг Засгийн газар, УИХ хийхгүй юм уу. “Хот тэсрэх бөмбөг болчихсон”-ыг яаж хэлбэл Монголын төр ойлгох юм бол...

М.Зул

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.10) 2025 оны 01 сарын 14

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
BAT(197.211.63.10) 2025 оны 01 сарын 14

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
Зочин(202.9.46.19) 2025 оны 01 сарын 14

Хамгийн зөв шийдэл бол цахилгаан. Цахилгаан станц олныг барих хэрэгтэй. Нүүрстэйн хэрэг юу билээ.

0  |  0
zochin(202.72.245.220) 2025 оны 01 сарын 13

yg baruunii technologi ,standartaar gaz chereglevel auul osol baga gej bodoj bna. Yg odoo UB chereglej baigaa gaz bas tuunii butech technologi nuuch ayuultai chemjeend baidag .....

0  |  0
zzzz(103.212.116.86) 2025 оны 01 сарын 13

mongolchuud gazyg urgun kheregleed ekhelwel khaa saigui delberch ukhetsgeene dee , mash kharyutslagagui khumuus shuu dee

0  |  0
Top