Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн стандартад нийцүүлэх их ажлыг эхлүүлж 2012 онд хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрэн нээгдлээ.
Хөрөнгийн бирж 2011 онд 252 удаагийн арилжаагаар 148 компанийн 122 сая ширхэг хувьцааг 109 тэрбум төгрөгөөр, 2,4 сая ширхэг Засгийн газрын энгийн бондыг 4,4 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж нийт 350 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 125 сая ширхэг үнэт цаас арилжжээ.
Ингэснээр арилжааны дүн 2010 оноос 3,8 дахин өссөн байна. Харин Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдаж, 4000 төрийн албан хаагчдыг орон сууңны урт хугацаат зээлд хамруулах хотөлбөрийн санхүүжилтэнд 65 тэрбум төгрөгийн бонд ноос ноодуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтэнд 171 тэрбум төгрөгийн бонд арилжиж, нийт 236 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2,4 сая ширхэг бондыг арилжсан байна. Хамгийн гол нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-г байгуулж стратегийн түнш болсноос хойш ойндоо ч хүрээгүй байхад Монголын хөрөнгийн зах зээл, хилийн чанадад танигдаж, хорөнгө оруулагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.
Харин энэ онд хамтран ажиллах гэрээг үр дүнтэй үргэлжлүүлэхийн тулд Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банк, мөн брокер диллерийн комнаниуд голлох үүрэгтэй оролцох нь тодорхой.
Хэрэв дор бүрнээ сайн ажиллаж, хөрөнгө оруулагчдыг барьж чадвал уул уурхайн компаниудын хувьцааг Лондонгийн хөрөнгийн биржид гаргаж, дотоодод үнэт цаасаа хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах боломж бүрдээд байгаа юм. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өссөн таатай мэдээ байна.
Тодруулбал зах зээлийн нийт үнэлгээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 794 тэрбум төгрөгөөр буюу 57 хувиар өсч, хоёр их наяд 168 тэрбум төгрөг болжээ. Манай улсын хувьд өндөр зах зээлийн үнэлгээтэй байгууллага болон ордууд Тавантолгой, Багануур, Шивээ овоо, Шарын гол гэсэн уул уурхайн компаниуд тэргүүлсэн байна. Хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлд өндөр ач холбогдол өгч байна. Энэ бүхнийг эхлүүлэхэд 820 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, Засгийн газрын бондыг их хэмжээгээр арилжаалсан нь нөлөөлжээ. Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажилласнаар манай улсын хөрөнгийн биржийн хүчин чадал үүнийг дагаад гарах эдийн засгийн томоохон үзүүлэлтүүдэд ямар өөрчлөлт гарах талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайгаас зарим асуултанд хариулт авлаа.
-Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажилласнаар эхний ээлжинд ямар ажлууд хийгдэж байна вэ? Олон улсын томоохон хөрөнгийн бирж манайд ажиллах бал сон гол үндэслэл нь уул уурхайн чиглэл. Тэгэхээр манай томоохон ордуудын хувьцаа арилжигдана гэсэн үт үү?
-Олон Улсын хөрөнгийн биржтэй ажиллахад мэдээж бэлтгэл ажлыг шаардлагатай түвшинд хийх нь гарцаагүй. Энэ ажлын хүрээнд манай бирж Клеррийн банк гэсэн цоо шинэ ойлголт манай зах зээл дээр бий болж байгаа. Клеррийн банк, Хөрөнгийн бирж, Брокер диллерийн компани зэрэг байгууллагуудыг хамарсан өргөн хүрээтэй шинэчлэлийн асуудал хийгдэж байгаа юм. Энэ ажлыг хийснээр ямар үр дүн гарах вэ гэхээр Лондонгийн бирж дээр арилжаалагдаж байгаа. Монголтой холбоотой уул уурхайн компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжих боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь манай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хамгийн том потенциалиудын нэг юм.
-Хөрөнгийн бирж төрийн өмчит газрын хувьчлалын асуудлыг бас гүйцэтгэдэг болж байгаа. Энэ ажил ямар шатанд явж байна бэ?
-Манай хөрөнгийн зах зээл биржээр дамжуулан төрийн өмчит газруудын хувьчлалын асуудлыг гүйцэтгэх юм. Үүнд шаардлагатай бүх дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнээс гадна хөрөнгийн бирж хөгжсөнөөр дотоодын компаниуд үнэт цаасаа арилжих, ингэснээр үйл ажиллагаагаа тэлэх боломж бүрдэх юм. Тэгэхээр энэ ажил бол стратегийн чухал ач холбогдолтой тэргүүлэх чиглэлийн ажил болж байгаагаараа онцлог. Одоогоор дээрх ажлын хэрэгжилт 90 орчим хувьтай байна.
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчлэгдсэн найруулга батлагдвал үнэт цаасны арилжааны боломж бүрдэж чадах уу?
-Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсанаар энэ салбарын чухал алхам хууль эрхзүйн орчин бүрдэх юм.
Үнэт цаасны төлбөр тооцоог бодит цагийн горимд шилжүүллээ
Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанд дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж одоогоор байгаа болон арилжааг бодит цагийн горимд шилжүүлэх систем төлбөр тооцооны боловсронгуй болгох тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа талаар МХБ-ийн Үнэт цаасны төлбөр тооцооны төвийн гүйцэтгэх захирал Т.Гандуламаас тодрууллаа,
-Үнэт цаасны арилжаанд бодит байдал хамгийн чухал. Энэ системийн Монголд хэрэгжих боломж хэр байгаа вэ?
-Үнэт цаасны өндәр түвшний стандарт орж ирэх гэж байна. Тэр утгаараа мэргэжлийн оролцогчдын хувьд мэдэхгүй нэр томъёоноос эхлээд бас олон эүйлс байна. Ажиллах шинэ багийн хүрээнд хамгийн гол нь Монголд олон улсын стандартыг нэвтрүүлэхэд юу хэрэгтэй байна. Эрх зүйн зохицуулалтын хувьд юу хийгдэх, цаашид ямар ямар зүйлийг сайжруулах ёстой юм бэ гэх мэт олон асуудал тулгарсан.
Түүнчлэн УИХ, Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын иргэн болгонд эзэмшүүлэх “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны шийдвэр гарсантай холбоотой 2.7 сая иргэдэд хувьцааг эзэмшүүлэх ажлыг тогтоосон хугацаанд биелүүлсэн байгаа. Үүний үргэлжлэл ажил 57 дугаар тогтоолын дагуу үргэлжлэн явагдаж байна. Системийн шинэчлэлийн хувьд Монголбанктай хамтран төлбөр тооцооны системд маш том өөрчлөлтийг оруулсан.
Дээрх ажлыг өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж банк хоорондын системээр дамжуулж үнэт цаасны төлбөр тооцоог бодит цагийн горимд бас шилжүүлсэн явдал. Эдгээр ажчыг хийснээр хөрөнгийн зах зээлийн дараагийн ажил болох Клеррийн банкийг үйл ажиллагаа явуулахад бэлтгэл болж өгнө гэсэн үг юм.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )