Америкийн хууль сахиулах байгууллагынхан хүний амь бүрэлгэсэн хэмээх 500 кг жинтэй бүсгүйн хэргийг шалгаж дуусчээ.
Майра Розалес гэгч энэ бүсгүй тэнцвэр алдан унахдаа асар хүнд хагас тонн жингээрээ хоёр настай зээ дүүгээ дарж амийг нь хороосон хэрэгт буруутгагдаж байсан аж.
Huffington Post мэдээлснээр, Майра Розалесын өмгөөлөгч Сержио Вальдес хамгийн анх өөрийн үйлчлүүлэгчтэйгээ очиж уулзахдаа орон дээр хэвтэж байсан түүний харвинг дэр гэж андуурч байжээ. Тэр дэлхийн хамгийн тарган бүсгүйчүүдийн нэг бөгөөд эмч нар энэхүү таргалалтыг паталоги шинжтэй өвчлөл хэмээн үзэж байна.
Түүний өмгөөлөгч Майраг худлаа хэрэг хүлээснийг олж тогтоожээ. Эмч нар мөн бяцхан хүүг даруулснаас бус, зодуураас болж нас барсныг оношилсон байна. Үнэн хэрэгтээ, түүний эгч Жейми хүүгээ үхтэл нь зодсон аж. Гэвч хэрэв эгч нь гэмтэн болвол бусад зээ дүү нар нь ээжгүй хэцүүднэ гээд Майра хэргийг өөртөө хуурамчаар үүрсэн байна.
Бүх зүйл илрэнгүүт Майраг цагаатган, түүний эгчид 15 жил хорих ял оноосон аж.
Майра Розалесын энэхүү түүх ширүүн мэтгэлцээнийг үүсгэжээ. Хууль сахиулагчид иймэрхүү тохиолдолд шийтгэл оногдуулах уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээтэй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )