Баасан гаригт Австралид гэнэт цас орж, Сиднейгээс 120 км баруун зүгт орших Катумба хот 30 см цасанд хучигджээ. Одоо Австралид хаврын дунд сар ба цас орох нь бүү хэл хүмүүс наранд шаран, усанд шумбадаг улирал аж.
40 жилийн дараа энэхүү үзэгдэл давтагдаж байгаа ба нутгийн кенгурунууд мэл гайхан цэл хөхөрчээ.
Их хэмжээний цас хунгарласнаас авто зам, төмөр зам хаагдахад хүрсэн байна. Цаг агаарын эрс өөрчлөлт далайн эргээр хүчтэй салхи шуурга дагуулаад байгаа аж. Энэхүү их хэмжээний цасанд зөвхөн хүүхдүүд л их баяр хөөртэй байгаа юм байна. Тэд цана, чаргаар гулган, эцэг эхчүүд нь хүүхдээ баясгахын тулд цасны хэрэгслүүд худалдан авч өгч байгаа аж. Мөн өвлийн хувцас хунар, элдэв хэрэгсэл зардаг дэлгүүрүүд маш их орлого хийж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )