Өнөөдөр Грекийн Афин хотод нэгэн эмэгтэй шүүхийн байрны гадаа өөрийн хүүгийн алуурчныг бууджээ. Үүний улмаас хоёр хүн шархадлаа хэмээн грекийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Уг явдал өнөө өглөө орон нутгийн цагаар 9 цагийн үед болжээ.
Сэжигтнийг шүүхийн байр руу оруулахаар авч явах үед талийгаач залуугийн ээж гар буугаар 7-8 удаа буудсан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн амь үрэгдсэн гээд зарим нь шархадсан гэж байгаа аж.
Цагдаагийнхан эмэгтэйн зэвсгийг хураан баривчилсан байна.Одоогоор шүүхийн нутаг дэвсгэрт хэрхэн галт зэвсэг нэвтрүүлж чадсныг нь тогтоохоор шалгаж байгаа юм байна.
Энэхүү хувийн өс хонзон авалт нь үхтлээ үрдээ харамссан ээжийн эцсийн шийдвэр байсан бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )