Нэг зуун эмэгтэйг хүчиндэн хөнөөж, идэхээр зэхэж байсан Нью-Йоркийн цагдаа, 28 настай Хильберто Вальег баривчилсан байна.
Түүний хуучин эхнэр компьютерийг нь ухаж байгаад хамсаатантайгаа бичилцсэн зүйлсийг нь олсноор уг гэмт хэргийг гарахаас сэргийлж чадсан аж.
Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүний компьютерийг хураан авч, үзлэг шалгалт хийсэн байна. Америкийн тусгай албаныханы мэдээлж буйгаар, гэмт хэрэгт бэлтгэж байсан хөдөлшгүй нотлох баримтууд олдсон аж.
Өөрийн гэмт хэргийн золиосуудаа олохын тулд уг этгээд ажлынхаа шугамаар цагдаагийн мэдээллийн баазыг ашигласан байна. Түүний хувийн компьютерт олон зуун эмэгтэйчүүдийн хувийн мэдээлэлтэй файл хадгалагдаж байжээ.
Хильберто Валье эдгээр жагсаалтанд буй бүсгүйчүүдийн нэгтэй нь аль эрт ресторанд болзож, уулзаж амжсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )