Чилийн цагдаагийн газар өөрийн орны түүхэнд рекорд тогтоох хэмжээний 1750 кг хар тамхийг хураасан байна.
Чилийн нийслэл Сантьяго хотод явагдсан тусгай ажиллагаагаар марихуан, хлоргидрат, кокаинаас бүрдсэн их хэмжээний хар тамхийг сонгинотой шуудайнд нуун, ачааны хоёр машинд тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Энэхүү хар тамхины хууль бус наймаанд сэжиглэгдсэн зургаан хүнийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчилсан байна. Тэдгээр нь ямар үндэстний хүмүүс байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Энэхүү зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн халуун мөрөөр дөрвөн сарын өмнө хууль сахиулах байгууллагынхан орж, мөрдөн тандалт хийн, тохиромжтой мөчийг хүлээж байжээ.
Уг хар тамхийг Чилийн хойд хилээр нэвтрүүлэх гэж байсан бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )