Барак Обама “Соломоны дуу”-г унших дуртай

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Алдарт хүмүүсийн ширээний номоор нь амжилт бүтээлийг нь танихад амар билээ.

Жишээ нь Холливудын алдарт од Анжелина Жоли гэхэд Брэм Стокерийн “Дракула” номыг байнга уншдаг байна.

Гэтэл Мэл Гибсон”Фаренгейтийн 451 градус”-ыг уншсаар “дэрлэн хонохоос” наагуур аж.

Ялдамхан Николь Кидман “Нарний товчоон”-ыг хуудасыг нь сэмэртэл эргүүлдэг бол бидний танил Жулия Робертс “Зэрлэг хасарваань” модны сүүдэрт тухлан буй.

Оросын суут зохиолчид хаана ч “бяр ихтэй” хойно Жорж Клуни  Л.Н.Толстойн “Дайн ба энх” романыг унших дуртай.

Жим Кэрри Ф.М.Достоевскийн “Гэм зэм”-ийн улаан фэн юм.

Алдарт найруулагч Стивен Спилберг Жеймс Куперийн”Сүүлчийн могикан”романыг зураг авалтын талбайд мартахгүй авч явдаг гэнэ.

Харин АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч  Барак Обама Тони Моррисоны “Соломоны дуу”-г унших дуртай нэгэн билээ.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top