Солонгос давалгаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Солонгос  давалгаа”\ 한류-Халлю\ гэж нэрлэгдэх болсон Өмнөд Солонгосын соёл урлагийн эрчимт нөлөө хэдий нь Ази тивээс хальж өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд хүчит түрлэгээ цацан  түгээсээр байна.

Анх энэ хэллэгийг Хятадууд 1990 –ээд онд телевизийн олон ангит “Хайр гэж юу вэ? киног дэлгэцээр үзсэнийхээ дараа гаргасан гэдэг.

Хэсэг  хугацаанд эзэнт гүрний илд мэс мэт байлдан дагуулсаар“Солонгос  давалгаа” өмнөд Азийн орнууд Тайвань,Япон ,Тайланд ,Филлипиныг бүрэн “эрхэндээ оруулжээ”.

Манайхыг ч бас тойроод гарсангүй.”эзлээд” өнгөрчээ.

Тэд зөвхөн олон ангит” савангийн дууриар” дагнажээ гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт юм.

Киноны санаанаас илүү Солонгосын бие даасан үндэсний өвөрмөц онцлогууд  дуу хуур ,урлаг соёлын хэллэгүүд нь орчин цагтайгаа зөв зохицож чадсандаа л тэдний амжилт байгаа юм.

Солонгосын жүжигчид Пи\Райн-бороо\, Чон Жи Хён, Ли Бён Хон, Чан Дон Гон нарыг  хилийн чандад ч андахгүй болжээ.

Солонгосын жүжигчдийн давуу тал гэмээр нийтлэг ололт бол тэд цөмөөрөө гайхалтай дуулж бас бүжиглэж чаддаг явдал юм.

Тэр ч чанараараа гол дүрийн жүжигчид нь багагүй хугацаанд үргэлжлэх  олон ангит киногоо дуустал нь “саунд  трейк”-ээ өөрсдөө дуулж үзэгчдийн сэтгэлд хоногшуулж чаддаг.

Дуу хит болохын хирээр тэдний өмссөн зүүсэн хүртэл моод  болж эхэлжээ.

Манай үзэгчдийн таашаан үзсэн “Өвлийн хайр” кино 2002 оны 1 сард анх Солонгосын дэлгэцнээ гарсан билээ.

Хаанахын ямар ч шинэ кино гарсан манайхан “ямар нэгэн аргаар” тэр дор нь олоод үзчихдэг зангаараа  KBS-2 телевизийн үзэгчидтэй зэрэгцээд л шинэхэн ангиудыг тухлан үзэж суусансан.

“Өвлийн хайр” киног өмнө нь “Намрын үлгэр” киног бүтээсэн найруулагч Юн Сок Хо найруулан тавьсан юм . Сонирхолтой нь тэрээр дараа нь “Зуны үнэр”,”Хаврын вальс” кинонуудыг бүтээсэнээр урын сандаа дөрвөн цагийн цогц бүтээлтэй болсон юм.

 

“Өвлийн хайр”-ыг эхлээд Гонконг дараа нь Хятадад үзүүлжээ. Гэтэл Японд үнэмлэхүй их амжилт олж чадсан байна.Удалгүй Японы NHK BS2 телевиз албан ёсны эрхээ дахин сунган үзэгч олондоо хэдэнтээ  давтан толилуулжээ.

Дунд сургуулийн ахлах ангийн 4 сурагчийн үерхэл нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлэх энэ кинонд  Бэ Ён Жүн,Чэ Жи У, Пак Ён Ха,Пак Сүл Ми нар амжилттай тоглосон байдаг.

Өнөөдөр тус киноны зураг авалт болсон Чунчон хотын Ёнпхён цанын бааз дурлалт хосуудыг хамгийн их татан газар газрын жуулчдын зорин ирдэг аялалын төв болжээ.

Мөн дун цагаан цастай  цэцэрлэгт авсан хэсгийн  зургийг Японд авсан бөгөөд тэнд киноны дурлалт хос Юү жин,Жун Сан нарын хөшөөг ч босгосон байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс  зөвхөн “Өвлийн хайр” кино зураг авсан цэнгэлдэх хүрээлэнд  зочилон хөшөөний дэргэд  баатаруудтай зэрэгцэн сууж” Юү жин”загварын бээлий, ороолтыг заавал худалдан авч тэдний хооллосон зоогийн газарт зочилон яг  л тэдний  зооглосоныг захиалахаар  жуулчид хүрэлцэн ирдэг байна.

Кинонд  дурлалт хосууд 12 сарын 31 –нд уулзахаар болзоонд ирдэг шиг залуус энд шинэ жилээр хүрэлцэн ирэх дуртай юм.

Сонирхуулж хэлэхэд  Юү  Жингийн мөнгөн зүүлт  кино  гарсаны  дараахан  18 000 ,алтан зүүлт нь 150 000 воны үнэтэй байсан юм. Хүзүүний  хосоороо ороолт 40 000 воны\ дангаараа 25 000 вон\  үнэтэй байдаг ч эрэлт маш их байдагсан.

 “Өвлийн хайр” кинонд тоглосон Ким Ён Дү Жин одоо нэг кинонд  тоглохдоо 5сая долларын шан харамж авдаг нь Азидаа өндөр үзүүлэлт юм.  

Чэжү арал руу зочилсон бидний танил нөхдүүдийн зургийн цомогт “Гурван марал од” киноны “кадрууд” олонтоо таардаг билээ.

“Time”сэтгүүлийн  нилээд хэдэн  жилийн өмнөх  нэгэн дугаарт дэлхийн алдартай 50 хүний хөрөг найраглал нийтлэгдсэн байсан юм.

Азиас маш цөөхөн хүн орсоны дотор Солонгосын нэрт дуучин,жүжигчин Америкт Райн нэрээр алдаршсан Пи-гийн \бороо\  намтар байсан юм.

 

Нутаг нэгт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн” ,Мөсний  хатан хаан”гэгдэг олимп, дэлхийн аварга Ким Юү Нагийн нэрс огт  сураггүй байхад шүү дээ.

Тэрээр мөн 2007 онд дуу хуураа бүжгийн  хөдөлгөөнтэй гайхалтай хослуулсаар “People”сэтгүүлийн манай гаригийн хамгийн сайхан залуугаар шалгарч байсан юм.

Манай үзэгчид  түүнийг жүжигчин Сон Хе Гётэй хамтран тоглосон “Миний байшин” киногоор нь сайн танина.

Одоо 27 настай Райн\Жин Жи Хоон \ ая дуу, уран тансаг жүжиглэлтээрээ  дэлхийн тавцанд далавчаа дэлгэлээ.

Тэрээр алдарт”Матрица” гурамсан цувралын найруулагч ах дүү Вачовскийн “Хурд”\ Speed Racer\ кинонд тоглон Холливудын  дэвжээнд гараагаа эхэлсэн юм.  Энэ талаараа  тэрээр “Yonhap News” сонинд ярилцлага өгсөн байдаг.

Хэдийгээр энэ кинонд туслах дүр бүтээсэн ч жижиг дүр байдаггүй жижигхэн жүжигчин байдаг гэдэг онолоор ах дүү  Вачовский Райнд итгэл хүлээлгэн найруулагч Жеймс Мактигийн “Ninja Assassin” киноны  гол дүрийг бүтээх тааламжтай саналыг дэвшүүлжээ.Ийнхүү тэрээр Холливудын одууд болох Сьюзан Серендон, Жон Гудмен, Кристина Риччи , Мэтью Фокс  нартай мөр зэрэгцэн тоглож байгаа юм.

Хэлний бэрхшээлийг эс тооцвол тун дажгүй шүү\Райн Англиар ярьдаггүй гэнэ\гэж хамтран тоглогчид нь Хангүүг одод ам сайтай байна.

Ганнамын баячуудаа шоолсон гэх Пак Жэ Саныг \PSY\одоо ч Солонгосууд нь тэр  болгон мэддэггүй юм билээ. Азаар нэг “пацаан” манай”Жалам хар” –аас арай амархан энэ хөдөлгөөнийг   сурсанаа НҮБ-ийн даргадаа “бараг  заан” алджээ.

 

Гэхдээ л PSY-ийг “You tube”-гээр дэлхийд тэрбум хүн үзэн  сонирхож энэхүү гайхамшигт амжилтаараа “Гиннесийн ном”-д бүртгүүлж амжжээ.

АНУ-ын Бостоны их сургуулийн босгыг  алхаад  үзсэн ч тэрээр  “агаар таараагүй “ юм гэнэлээ.

. Хангүүгүүд үнэхээр” Солонгос давалгаагаараа” бахархан бас дэвэргэх дуртай.Тэр ч чанараараа дэлхийн тавцанд маш хурдан хүчтэй гарч ирсэн.Тэд одуудаа магтах биш бахархаж чаддагтаа л бас нууц нь байгаа юм шүү дээ.Олимпийн тоглолт,хөл бөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа явуулсан энэ ард түмэн одуудаараа жинхэнэ бахархана. Хөл бөмбөгийн ногоон талбайд ДАШТ-ий бага хүрэл медальд хүргэсэн баатарлаг хөл бөмбөгчдөө дэмжихээр хотын захиргааны өмнөх том телевизийн өмнө улаан өмсгөлтэй хөгжөөн дэмжигчид хэдэн саяараа цуглаж байсан нь саяхан.Хөл бөмбөгт умбасан тэр өдрүүдэд зөвхөн тэнд цугласан бус гэр орон,ажил дээрээ зурагт үзэж байгаа хүмүүс ч ялгалгүй ялалт бүхэнд “Дэ хан мингүүг”\БНСУ\ гэж Солонгос даяар уухайлан дэмжиж байлаа.

Ялалт авчирсан гоолын эзэн Ан Жу Ханий бөгжийг нь ч дуурайн гоёхдоо тэд хүний тусыг бас мартдаггүй юм билээ. Голландын алдарт дасгалжуулагч Гус Хидингийг гавьяаг магтан дуулахын зэрэгцээ улсынхаа хүндэт иргэн болгон өргөмжилж байв.

 

Мөсөн гулгуурын талбайд дэлхийн хамгийн дээд оноог авч олимп ,дэлхийн  аваргын алдарт  хүрсэн Ким Юү Нагийн Канад багшийг нь тэд бас ижилхэн хайрлаж чаддаг.

2008 онд Солонгосын” Dong Bang Shin Ki/Tohoshinki” хамтлаг хамгийн их фэн клубтэй амжилтаараа “Гиннесийн номд “ бүртгүүлж байсан юм.

Тэднийг бишрэн шүтэгчид Солонгостоо 800 000 бол зөвхөн Японд  200 000 бусад оронд 200 000 байдаг гэсэн баримт байдаг юм .Мөн тус хамтлагийн гишүүд дараа жил нь тус гайхамшигт амжилтын номонд нэг жилийн дотор 500  сая удаа сонин сэтгүүл,рекламанд авхуулсан гэрэл зургаараа бүртгэгдэж байв.

“Солонгос давалгаа”  хөрш зэргэлдээ удам судар нэгт БНАСАУ-д нууцаар түгж хоёр жилийн өмнө Хангүүгийн\Хойд Солонгосоо Пук Хан гэдэг\ олон ангит киног нууцаар хувилсаныг илрүүлэн”хөрөнгөт нийгмийн ёс суртахуунд нийцэхгүй” эд мөрийн баримтыг  устгаж эздийг нь гэсгээн цээрлүүлжээ.

“Өвлийн хайр”-аар анх давалгаалж эхлэсэн” Солонгос давалгаа “  арлын Японд ч хүч түрэн орж ирсэн байдаг.

Дээр өгүүлсэн алдарт” Dong Bang Shin Ki/Tohoshinki” болон “ВоА” хамтлагууд Японд  бүтэн 15 жилийн турш гадаад дууны хитийг тэргүүлж яваа юм.

Жагсаалтын хоёрт анхны тоглотоосоо амжилтаар  арвин” BIGBANG” хамтлаг Япон залуусын бахархал болж чаджээ.

Ер нь Солонгосын олон залуу  хамтлаг анхны амжилтын гараагаа Японоос  эхэлдэг моод дэлгэрчээ.

 

Охидын “Girls” Generation” хамтлаг 2О11 онд анхныхаа тоглолтын дараа зөвхөн долоо хоногийн дотор 232 000 цомгоо борлуулж чадсан байдаг.

“Girls” Generation” нь гадаадад цомгоо 500 000 хувь борлуулсан цорын ганц хамтлаг юм.

 

Сайныг дагаж саар байдаг хойно Япончууд бүгдээрээ “Солонгос давалгааг “хоёр гараа өргөн хүлээн зөвшөөрөөгүй нь мэдээж.

Япончууд 2005 оны 7 сарын 26-нд “Солонгос давалгааг үзэн ядахуй” マンガ 嫌韓流) ном хэвлэн гаргасан нь тэр дороо бестселлер болжээ.

2011 оны 8 сарын 7 –ны өдөр 2000 иргэн Токиод “ Fuji Television” –ий өмнө жагсаал хийж Солонгос “савангийн дуурийг” үзүүлэхийг хориглохыг шаардсан байна.Жагсагчдыг дэмжсэн хэргээр алдарт жүжигчин Сосуке Такаока үүрэгт ажлаасаа халагдаж байсан байна.

Гэвч 8 сарын 21-нд өөр газар дахин жагсаал болсон байдаг.

 

Манай урд хөршид ч нэг хэсэг” Солонгос давалгаа” хүчтэй байсан ч саяханаас Хятадын радио телевизийн хорооноос үндэсний кино урлагийн бүтээлийн зах зээлд сөргөөр нөлөөллөө гэж үзэн эфирийн “хэмжээгүй эрхтэй” цагийг жаахан багасгаад авчээ.

Тайланд,Непал,Филиппин хавиар арай гэж Болливудын киног хорьсон чинь” Солонгос давалгаа” ор залгаад гараад иржээ.

Манайх ч нэг хэсэг Солонгос кино,сүмо хоёроос өөр юм үзүүлдэггүй байсан арай багасаа юу даа. Хижээл насны нэг нь Орос киногоо үзвэл юм үзсэн юм шиг болох юм гэж суудаг даа.

Л.Мөнхбат

 

 

 

 



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оюун(202.9.41.110) 2025 оны 03 сарын 13

телевиз үзэхэд хэцүү болжээ. Дан солонгос кино.Энэ одоо соёлын довтолгоо юу та минь. Одоо хүүхдүүд маань солонгос үс засалттай солонгос маягийн бариу өмд, хувцаслалттай солонгос хамтлагийн дуу сонсох юм. Соёлын яам ямар бодлого явуулдаг нь ойлгогдохгүй байна.

1  |  0
монгол ах(37.220.178.32) 2025 оны 03 сарын 13

золбин ********нүүдийн соёл гэж юу байдаг юм. япончуудын нөгөөдөхийг 30 жил ******сөн хүмүүс шүү дээ. өмхий гахайнууд

1  |  0
Top