Найман хөлтэй гурван нүдтэй хурга мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Казахстаны Павлодар хот орчмын нэгэн малчиныд ер бусын  мутант хурга мэндэлжээ. Нэг толгой  дөрвөн чихтэй энэ хурга гурван нүдтэй бөгөөд нэг нүд нь бүр дагзан дээр байгаа талаар малчин Куандык Бекитаев орон нутгийн “Tengrinews.kz” мэдээллийн сайтын сурвалжлагчид ярьжээ.

Тэрээр энэхүү гаж төрлийн хургаа өөрийн отрын нутгийн ойролцоо байрлах электролизийн үйлдвэрийн агаараар дамжсан хор хөнөөлтэй холбон тайлбарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top