ӨАБНУ-д найман настай Санеле Масилели хүү 61 настай 5 хүүхдийн эх Хелен Шабангатай гэрлэсэн хачирхалтай хурим болжээ.
Өмнөд Африкт одоо хүртэл зүүд зөн билэг өвгөдийн сүнсэнд итгэсээр байдаг хойно бяцхан хүүгийн зүүдэнд бурханы оронд одсон өвөө нь ирж нэн даруй гэрлэхийг зөвлөсөн гэнэ.Аав ээж нь энэ айлдварыг сонсоод жигтэйхэн баярлаад хуримын 2000 долларыг “хуруу хумсаа тайраад “ ч болтугай олжээ.
Зурхайд заяа төөрөг нь таарсан ч юм уу 61 настай ч хүдэр чийрэг авхай жаалхүүд оногджээ.
Тэдний хурим элбэг дэлбэгсайхан өндөрлөсөн ч “дурлалт хосууд” ёслолын дараа өөрсдийн төрсөн гэр лүү яарцгаасан байна.
Учир нь Хелен гуайг гэртээ 5 хүүхдийн эцэг нь хүлээж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )