Рембрандтын хулгайлагдсан зураг олдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Сербийн цагдаагийхан  Нови –Сад хотын музейгээс 7 жилийн өмнө алдагдсан алдарт Рембрандтын “Эцгийн хөрөг” зургийг олжээ.

Хүчний байгуулагийнхан энэхүү  зургийг Белградаас 70 км орчим зайд орших Сремска-Митровицид орших  хувийн эдлэнгээс  олжээ.Одоогоор  энэ хэрэгт  хамааруулан 4 сэжигтэнг баривчлаад байгаа юм.

Рембрандтын “Эцгийн хөрөг” зургийн хамт тус галерейгаас Рубенсийн “Сенека”, Пьер Франческо Молагийн “Загасчдын шөнийн байгаль” нэр үл мэдэгдэх зураачийн “Христийн толгой” зургууд хамт алдагдсан юм.

1630 онд туурвисан Рембрандтын “Эцгийн хөрөг”  зураг өнөөдөр 2,5 сая фунт стерлингээр \ 3,5 сая доллар\  үнэлэгддэг юм.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top