Чеховын хөшөөг зөөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

Москва хотын Думын монументаль урлаг хариуцсан комиссын шийдвэрээр алдарт зохиолч Антон Чеховын хөшөөг Камергерийн гудамжинд  зөөх юм.

Өмнө хөшөө байсан газар Чеховын нэрэмжит театрын эсрэг талд нийтийн бие засах  газар байсан тул ийнхүү байрлалыг өөрчлөхөөр шийджээ.

А.П.Чеховын нэрэмжит Москвагийн урансайхны театрын  дарга,алдарт жүжигчин Олег Табаков нэрт зохиолчийн хөшөөг ариун дагшин газарт залах үйлст өөрийн хөрөнгөө зарцуулахаа илэрхийлээд байна.

Мөн Камергерийн гудамжинд  Антон Чеховын хөшөөнөөс гадна Константин Станиславский, Владимир Немирович-Данченко нарын хөшөө ирээдүйд сүндэрлэх юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

You have the monopoly on useful inrnomation-afer”t monopolies illegal? ;)

1  |  0
Top